Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шанхайд хилэгнэн зэвүүцсэн 1000 гаруй ажилчин ажил хаяаад цахим багаж үйлдвэрлэх Shinmei Electric компанийн заводыг эзлэж, удирдагчды нь бараг хоёр өдөр барьцаанд байлгажээ. South China Morning Post сонины мэдээлснээр барьцаалсан 18 хүний дотор хятад, япончууд байна. Компанийн ерөнхийлөгч Хидэаки Тамурыг бас барьцаалжээ. Ажилчид цалин нэмэгдүүлж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахыг шаардав. Хятадын талаас компанийг худалдан авснаас хойш учиргүй хатуу дүрэм тогтоосон байна. Ажилчид шинэ дүрмийн 49 зүйл ангид дургүйцнаас гадна японы эздээс олгосон хөнгөлөлтийг алдахаас эмээсэн юм. Компаниос ажилчдад тавьсан шинэ хатуу шаардлага баасан гаригт ажил хаяах шалтгаан болов. Шинэ дурмийн дагуу алдаа гаргасан ажилтныг нэн даруй халах хүртэл хатуу шийтгэнэ. Бямба гаригийн орой Шанхайн 400 гаруй цагдаа барьцаанд байсан хүмүүсийг суллав. Компани уучлал гүйж, цалинг нэмэгдүүлэхийг мэдэгджээ.