Сүүлийн 10 гаруй жилд анх удаа Хятад улсаас Жини коэффицентын тухай мэдээ баримтыг нийтлэв. Энэ нь нийгэм анги давхрагаар хуваагдсны статистикийн үзүүлэлт юм. Албан ёсны тоо баримтуудаас харахад 2012 онд мөн коэффицент 0,474 болжээ. Ийн үзүүлэлт нийгмийг донсолгож мэднэ гэж шинжээчид үзэж байна. Си Зиньпин тэргүүтэй шинэ удирдлага үүнийг ухамсарлаж байна уу? Эд хогшилын хэр хэмжээгээр эрс ялгаатай байхыг арилгахын тулд юу хийх вэ?

БНХАУ-ын Улсын статистикийн газраас Жини коэффицентын тухай мэдээ баримтыг 2000 онд сүүлчийн удаагаа нийтлэсэн билээ. Ху Зиньтао засгийн эрхэнд байсан үед нийгмийн байдлыг тусган харуулах энэ чухал үзүүлэлтийг нийтлээгүй байна. Гэвч нийгмийг ув тэгш болгох нь 4 дэх уеийн удирдагчдын нэгэн уриа болсон юм. Хятадын нийт олон хүн амын янз бүрийн хэсгийн орлогын ялгааг арилгах замаар улс орон хэр урагшилж байгаа тухай лавтай мэдээ баримт авах боломжгүй болсон юм.

Саяхан 2011 онд Улсын статистикийн газар Жини коэффицентыг гэнэт санасан шиг байна. «2010 онд Жини коэффицент 2000 оных 0,412 үзүүлэлтээс бага зэрэг давсан» гэж албан ёсны нэгэн нийтлэлд тэмдэглэжээ.

Тэр үед тодорхой бүс томъёолол хятадын ч,гадаадын ч шинжээчдийн гайхал төрүүлэв. Жинхэнэ тоог ямар учраас дурдаагүй байна вэ? БНХАУ-ын Улсын статистикийн газрын тэргүүн Ма Зяньтан өнгөрсөн оны тоо баримтуудыг нийтлэхдээ хүн амын орлогын тухай статистикийн тоо баримтыг цуглуулж тоолох систем боловсронгүй биш байгааг заажээ. Түүний хэлснээр Улсын статистикийн газрын ажлыг сайжруулахаар авсан арга хэмжээнүүд тооцоолтыг сэргээж, Жини коэффицентын тухай мэдээ баримтыг нийтлэх боломж олгов.

Гэвч хятадын хэдэн эрдэмтэн УСГ-ын тайлбарт гутрангүй хандав. Улсын байгууллагууд бодит байдлыг чимэж тайлбарлсан гэж олонхи нь сэжиглэж байна. Өнгөрсөн оны 12-р сард Баруун-өмнөд санхүү-эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн нийтлүүлсэн илтгэлийг үүнтэй холбогдуулан дурдаж байна. Мөн илтгэлд 2010 оны Жини коэффицентыг 0,61 тувшинд тогтоожээ. Энэ нь түгшүүр зарламаар үзүүлэлт билээ.

Нийгэм анги давхраг болон хуваагдсныг тусгах Жини коэффицент Хятад улсын хувьд нэлээд чухал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков хэлээд: «Чухам ийм учраас Жини коэффицентыг албан ёсоор нийтлээгүйг тэмдэглэмээр байна. Орлогын эрс ялгаа хэвээр хадгалагдаж, Ху Зиньтаогийн эрх барьж байсан 10 жилийн турш өсөн нэмэгдэж ирсэн.Энэ завсар Жини коэффицент 0,4 аюултай түвшингээс хэтэрч, 0,5 болсон байх» гэв.

Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн гаарсан явдал үүнийг бас тусган харуулсан гэж эрдэмтэн үзэж байна. Эд хогшилын хэр хэмжээний ялгаа нийгэмд дургүйцэл төрүүлдэг. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн тогтонги байдалд ноцтой цохилт өгсөн юм. Хятадын удирдлага үүнийг ухамсарлаж байна. Гэвч энэ талаар авч байгаа арга хэмжээ одоохондоо нийт олны найдварыг биелүүлэхгүй байна. Тухайлбал нийт олон орлого хуваарьлах тухай хууль батлахыг удаан хүлээж байна. Гэвч улсын томоохон монопольт байгуулагууд эсэргүүцэл үзүүлсэн. Эдгээр байгуулагын дээд удирдагчид болон өрийн ажилтнуудын орлого эрс ялгаатай юм. Хот хөдөөгийн оршин суугчдын орлого тэнцүү бүс байгаа асуудал хурц хэвээр байна. Байнга суухаар бүртгэх системийг шинэчлэх нь хөдөөгийн оршин суугчдын хөдөлгөөнийг эрчимжүүлж, мөн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж мэднэ. Гэвч хотод шилжин суусан хөдөөгийнхний нийгмийн хангамжтай холбоотой цогц асуудал тулгарах юм.

Нийгэм анги давхрагаар хуваагдах нь Си Зиньпиний багад тулгарсан хурц асуудал гэж Владимир Портяков үзэж байна. Ойрын жилүүдэд шинэ удирдлагаас энэ талаар ямар нэг арга хэмжээ авах бололтой. Жини коэффицентын тухай мэдээ баримтыг ахин нийтэлсэн нь нийгмийн бодлогыг илүү идэвхижүүлэх замаар хийсэн чухал алхам болсон юм.