Орос улсын эдийн засгийг сэргээх шаардлагатай байна. Үйлдэвлэлийн хүчин чадлууд бүрэн ажилласан ч гэлээ, ДНБ-ний өсөлтийн эрч өнгөрсөн жил нилээд мэдэгдэхүйц буурсан. Гэтэл ажилгүйдэл хамгийн доод түвшинд байна. Эдийн засгийн асуудлаар явуулсан зөвлөгөөн дээр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэхдээ, ийм нөхцөлүүдэд эрэлт хэрэглээнд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн урамшуулах нь утгагүй зүйл гэсэн. Тэгээд тэр тухайн байдлаас дэд бүтцийг хөгжүүлэх хүчтэй хөрөнгө оруулалтын туслалцаатай гарах саналыг тавьсан. Энэ алхмын боломжууд болон цаашдын ирээдүйг тэргүүлэгч шинжээч –эдийн засагчид “Оросын дуу хоолойд” ийн ярьж байна.

Дэлхийн эдийн засгийн хямралын нөхцөлд дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулна гэж тооцоолох нь юутай ч гэлээ дэндүү гэнэн хэрэг юм гэж Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн захирал Игорь Юргенс үзэж байна.

Орос улс дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй эдийн засгийн томоохон өөрчлөлтөнд хүрнэ гэдгийг би харахгуй байна. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулгачдад хоёуланд нь ямар нэгэн эерэг шинэ зүйл шаардагдаж байна. Одоогийн байдлаар Европоос ирж байгаа мэдээнүүдээс үзвэл, нилээд цэмцгэр бөгөөд ирээдүйг харсан болж эхэлж байна. Гэхдээ Грек, Испани, Итали, Ирландын хямралын хоёр дахь шат болж мэдэх юм. Ийм зүйл нь АНУ-ад татварын огцом өсөлттэй холбоотой гарч мэдэх юм. Өөрөөр хэлбэл, оросын үйлдвэрлэгчдийн хувьд өөрийн бизнесийг нээх юм уу, түүнийгээ өргөтгөхийн тулд илүү хүчтэй эерэг түлхэц шаардлагатай юм.

Нөгөөтэйгүүр, тухайн шатанд замыг барилгын ажил болон нийтийн аж ахуйн бүтцийг төр санхүүлж болох юм. Ийм боломжууд нь Орос улсад бий гэж Эдийн засгийн шинжээчдийн бүлгийн удирдагч Евсей Гурвич ярьж байна.

Миний бодоход оросын эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц байгаа. Харин үүний эх үүсвэрээр Үндэсний аж байдлын сан болон тэтгэврийн хуримтлал байж болох юм. Тэдгээрийг өмнө чиглүүлж байсан төрийн облигацаас дэд бүтцийн төслүүд рүү шилжүүлэх нь зүйтэй юм. Гэтэл шийдвэрлэх асуудал нь хөрөнгө оруулалтын эх сурвалждаа биш, харин төрийн үр ашигтай дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагууд одоогоор хангалтгүй тооны байгаагаас болж байна. Тиймээс эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээг төрийн эх сурвалжуудын тусламжтай яваандаа нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Төрийн дараа хувийн хөрөнгө оруулалтууд цувах болно гэж Улс ардын аж ахуйн прогнозын хүрээлэнгийн захирал Виктор Ивантер үзэж байна. Тэрээр орчин үеийн дэд бүтцийг бий болгох нь, тухайлбал, салаа замын сүлжээ нь эдийн засагт шинэ эрч хүчийг нэмэх төдийгүй бүс нутгийн хөгжлийг урамшуулж байна гэж Виктор Иваненко ярьж байна: «Дэд бүтцийн тэргүүлэх хөрөнгө орууллатууд нь үүний дараа хувийн хөрөнгө оруулалтуудад ажиллах боломж олгоно. Мэдээж хэрэг, хэрвээ зам байх юм бол, би хувийн хөрөнгө оруулагчийн хувьд уг замын дэргэд өөрийн үйлдвэрийг байгуулахад ашиглана».

З-р сард хөндлөнгийн шинжээч- эдийн засагчид ерөнхийлөгч Путинд “Дэлхийн даяаршлын тогтворгүй хөгжлийн үед Орос улсын тогтвортой хөгжлийг хангах цогцолбор арга хэмжээний тухай” илтгэлийг өргөн барих ёстой юм. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудын тухай эл асуудал нь уг баримт бичигт чухал байр эзлэх болов уу гэж таамаглах нь зүйтэй юм.