Хятадын том Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэрэг шүүн таслах ажиллагаа БХАТХ-ын чуулганы наана болж мэднэ. Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага- БХАТХ-ын чуулган жил дутам 3-р сард Бээжинд хуралддаг. Хонконгийн «Феникс-ТВ» телевизийн сувгийн мэдээлснээр шүүн таслах ажиллагаа хятадын өмнөд Гуйжоу мужид болно. Бо Силайн гэр бүл хоёр өмгөөлөгчийг хөлслөсөн тухай үүний өмнө мэдээлжээ. Бээжингийн нэрд гарсан өмгөөлөгч Ли Гуйфан, Ван Жаофэн нар түүнийг өмгөөлөх юм. Бо Силайн хэргийг шүүн таслах ажиллагаан дээр тэр хахуульдсан ялыг тайлбарлан, асуултад хариулж, британийн үйлдвэрлэл эрхлэгч Нил Хейвудыг хөнөөсөнд ямар үүрэг гүйцэтгэснээ тодруулна.