Оросын цагаачлалын хяналтын байгууллагууд манайд ирэх гадаадын ажилчдын биометрийн мэдээ баримт, хурууны хээг цуглуулж нэгтгэнэ. Ерөнхий сайд Дмитрий Медведев зохих захирамжад гарын үсэг зурав. Энэ арга хэмжээ цагаачлалын алба болон манайд ирэх хүмүүст тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Оросын цагаачлалын хяналтын мэдээллийн систем удахгүй агуулга төгөлдөр болно. Эдүгээ Орос улсад байгаа гадаадын хүмүүс болон тэдний хөдөлмөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг мөн системд шилжүүлж байна. Харин Холбооны цагаачлалын албаны цуглуулж нэгтгэсэн биометрийн мэдээ баримтыг удахгүй энэ санд шилжүүлнэ. Энэ нь Орос улсыг олон улсын ийн ажиллагаанд хамруулж байна гэж шинжээчид тэмдэглэв. Олонхи улс гадаадаас ирсэн хүмүүсийн биометрийн мэдээ баримтыг аль хэдийнэ ийн санд оруулж эхлэсэн билээ.

Энэ нь төр улс төдийгүй ирсэн гадаадын хүмүүст ашиг тустай гэж Улсын удирдлагын их сургуулийн цагаачлалын үйл явцыг удирдах тэнхимын профессор Владимир Волох үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Энэ нь улс оронд орох ёс журмыг хялбарчлахад хамаатай. Эдгээр мэдээ баримт нийтийн санд байх болно. Шалгуулан нэвтрэх цэгт зохих баримт бичгийг үзүүлвэл түүнийг сангийн мэдээ баримттай аяндаа харшуулна. Улсын хил давах ёс журам болон гадаадын иргэдийн бүртгэлийг хялбарчилна. Үүний хамт Оросын улсын байгууллагууд чухам ямар гадаадын иргэд нутаг дэвсгэрт нь байж, юу хийж байгааг лавтай мэднэ» гэв.

Түүнээс гадна Орос улсад ажиллаж байгаа гадаадын хүмүүсийн гэрэл зураг, хурууны хээ мөн санд байх болно. Хуруугийн хээ авах тухай холбооны хуулийг бүр хоёр жилийн өмнө батласан юм. Гэвч хууль дөнгөж энэ оны 1-р сарын 1-нд хүчин төгөлдөр болов. Улсын байгууллагуудыг шинэ хуулийг баримталж хэрэгжүүлэхэд бэлтгэхийн тулд хоёр жилээр хойшлуулсан байна. «Хөдөлмөрийн цагаачлал» олон улсын эвслийн ерөнхийлөгч Николай Курдюмов байдлыг тайлбарлан хэлэхдээ: «Одоо ч гэсэн гадаадын хөдөлмөрчид ажилд авах үеэр хурууны хээгээ даруулж байна. Энэ нь тэдний баримт бичиг жинхэнэ эсвэл хуурамч байгааг илрүүлэхэд зайлшгүй чухал. Хуурамч баримт бичиг, паспорт ашиглах тохиолдол олонтаа гарч байна. Миний бодоход энэ нь зев арга хэмжээ» гэлээ.

Цагаачлалын хатуу хяналт ойрын жилуудэд оросын эрх баригчдын хувьд урьтлалын нэг болно. Хууль бус цагаачлалыг зохион байгуулагчдыг улам хатуу шийтгэх хууль энэ оны эхний өдрүүдэд Орос улсад хүчин төгөлдөр болсон юм.