40 мянга орчим жилийн өмнө азийнхан болон америкийн индейчүүд Хятад улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь “Хятадын” тухай орчин үеийн Азийн бүх ард түмнүүдийн болон аборигенуудын эх орны тухай ярих боломж олгож байгаа ажээ. Энэ тухай РИАНовости агентлаг эрдэтдийн судалгаанас иш татан уламжилжээ. Лейпциг дахь Макс Планкогийн Антропологийн хувьслын институтын Свантэ Пабло болон Фу Цяомэй нарын удирдсан антропологичдын бүлэг Тяньюаний агуйд 40 мянган жилийн өмнө байсан кроманьонцын геныг сэргээжээ. Алдартай агуй нь Бээжингээс хэдхэн км зайд оршдог юм. Proseedings of the National Academy of Sciences сэтгүүл дээр нийтлэгдсэн өгүүлэгт эрдэмтэд виртуаль ДНК-г судлан үзсэн ба түүний зарим хэсгүүдийг орчин үеийн хүмүүсийн мөн хэсгүүдтэй харьцуулан үзжээ. Гэтэл Тянюань агуйн оршин суугчийн ДНК нь одоогийн индейчүүд Орос улсын Алс-Дорнод, Төв Азийн, Солонгос, Меланезии болон Полинезийн оршин суугчидтай ижил бүлэгт харъяалагдаж байгаа аж. Эрдэмтдийн ярьснаар, азийн ард түмнүүдийн болон Тяньюаний агуйн оршин суугчдын геномын бүтцүүд нь ижил бөгөөд тэднийг элэнц хуланцаа гэж үзэх боломжтой аж.