АНУ тэдний бэлгэсэн БНАСАУ-ын асуудлаархи тогтоолын төслийг НҮБ-ын АЗ богино хугацаанд батлана гэж НҮБ-ын дэгэдэх америкийн дипломатууд ярьлаа. Хуулийн төслийг даваа гаригт АЗ ийн гишүүдэд тараан өгчээ. Өнөөдөр уг хуулийн төслөөр санал хураалт явагдана. Эл төсөл нь ямар нэгэн шинэ тогтоолуудыг агуулгагүй бөгөөд өмнө нь Пхеньян 2006, 2009 онуудад цөмийн туршилтууд явуулсны дараа хуримтлагдаад байсан хоригуудыг өргөтгөсөн ажээ. Дипломатуудын үзэж байгаагаар, БНАСАУ-ын асуудлаархи тогтоол нь Вашингтон болон Бээжинд хооронд харилцаан буулт хийхэд дөхөмтэй болох юм. “АНУ өргөтгөсөн хоригтой шинэ тогтоолтой болж байхад, харин Хятад шинэ хоригуудыг батлахаас зайлсхийж чадсан гэж“ нэгэн эх сурвалж хэлжээ. Өмнө нь БНХАУ-ын ГХЯ АЗ-ийн тэргүүний мэдэгдэлээр хязгаарлахыг уриалаад, НҮБ-ын АЗ-ийн аливаа хариу арга хэмжээ нь Солонгосын хойгийн байдлыг тогтвортой байдлыг алдагдуулахгүй маш болгоомжтой, намдуу байх ёстой гэж байсан юм. НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ, Москва НҮБ-ын АЗ-ийн Умард-Солонгосын тогтоолын төслийг дэмжих төлөвтэй байна гэжээ. Москва үзэхдээ, Умард-Солонгос пуужин хөөргөсөн нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчсөн хэрэг бөгөөд үүнд АЗ хариу өгөх ёстой гэж дипломат тэмдэглэжээ.