Ялалт байгуулах дайнд бэлдэх тушаал хятадын армид өгсөн байна. ХКН-ын ТХ-ны Цэргийн зевлелийн дэд дарга Сюй Цилян дайнд ялахын тулд армийн чадавхийг нэмэгдуулэх тухай ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний шаардлагыг шийдвэртэй биелүүлэхийг тушаав. Тэрээр Зинаний цэргийн тойрогт ХАЧА-ийн хүчин болон Шар тэнгисийн Циндаогийн армийн анги нэгтгэлийг байцаажээ.

Си Зиньпин ХКН-ын ХVIII их хурлаас хойщ улс орнорроо анх удаа аялах щеэрээ Гуанжоугийн цэргийн тойрогт хүрэлцэн очсон билээ. Армийн шинэ стандарт тогтоож, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, ажлаа дайнд ялалт байгуулахад төвлөрүүлэхийг тэрээр уриалжээ. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үүнд анхаарал тавин хэлэхдээ: «Ийн заавар одоо армид тархсныг ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дэд даргын хэлсэн уг гэрчлэн харуулав. Цэргийн хэрэгцээнд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргаж, хятадын армийн шинэчлэлийн тувшинг дээшлүүлж дээр уриаг хэрэгжүүлэхэд туслаж байна» гэв.

Си Зиньпин, Сюй Цилян нар чухам ямар цэргийн тойрогт хүрэлцэн очихдоо ялалт байгуулах дайн хийхэд сурах тушаал өгсөнд ажиглагчид анхаарал тавьжээ. Чухам эдгээр хоёр цэргийн тойрог Өмнөд Хятад, Зуун Хятад тэнгэсүүдэд Хятад улсын ашиг сонирхолыг шууд хамгаалж байна. Хятад Япон ба Филиппин Вьетнамын хоорондын нутаг дэвсгэрийн маргаанаас болж эдгээр хоёр халуун цэгийн байдал улам түгшүүртэй болж, цэргийн ажиллагаа идэвхжиж байна.

Хятадын армийн намын удирдагчид бие бүрэлдэхүүн бодит байлдаанд тун ойролцоо нөхцөлд сургууль хийх захирамж өгсөн байна. Сургалтыг бодит байлдааны ажиллагааны шаардлагад нийцүүлэн үнэлэхийг шаардсан юм.

Сюй Цилян Зинаний тойргийг байцааж байна гэж хятадын ХМХ уламжласан ням гаригт Японы еренхий сайд Синзо Абэ өөрийгөө хамгаалах хучээ зузаатгах тухай мэдэгджээ. Энэ нь Зуун Хятад тэнгист Токио Бээжин хоёрын цэргийн сөргөлдөөн хурцдасны хор холбогдол гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Мэдээжээр цэргийн ажиллагааны энэ талбарт хятадын хүчин японыхоос хэд дахин илүү байна. Гэвч АНУ-аас Японыг дэмжиж байна. Сенкаку(Дяоюйдао) арлуудад бодит хяналт тавих нөхцөл байдлыг еерчлехийг Вашингтон эсэргүүцэнэ гэж саяхан АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Ийнхуу мэдэгдэл маргаантай асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх биш Хятад улсыг хатуу серен зогсох байр суурь баримтахад японы ялангуяа барууны хүчнийг түхирч байна» гэлээ.

Хиллари Клинтоны мэдэгдэл Хятад улсыг бухимдуулав. Зүүн Хятадын тэнгист чухам хэн эзэн болж байгааг Токио Вашингтон хоёрт мэдүүлэхийн тулд Бээжин хэсэг харуулын хөлөгөө маргаан үүсгэсэн арлууд руу ахин явуулав.

Хятад улсаас энэ районд цэргийн сургууль явуулж, арлуудын талаар эрхээ хамгаалж байгаагаа харуулж байна. Өнгөрсөн оны 7-р сард болон 10-р сарын 2 дахь хагаст БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Зуун Хятадын тэнгист цэргийн томоохон сургууль явуулав. Цэргийн шинэ сургууль намын удирдагчдын шинэ заалтыг харгалзан явуулах бололтой.