Томск «ХХI зууны азийн хотуудын холбооны» бүрэлдэхүүнд орсон оросын цорын ганц хот болов. Токио, Сеул, Ханой, Бангкок, Дели, Жакарт, Куала Лумпур, Манил, Сингапур, Тайбэй, Янгон зэрэг азийн гол хотуудын сүлжээнд багтсан юм. Эдгээр бараг бух хот азийн улсуудын нийслэл билээ. Зөвхөн Томск Европ, Азиас адилхан хол орших нийслэл бус сибирийн хот билээ. Оросын хот юугаараа Азийн сонирхолыг татсан бэ?

Томск бол ШУ, боловсролын их чадавхитай хот юм. Хотод эрдэм шинжилгээний 33 хурээлэн, ундэсний эрдэм шинжилгээний 2 төв, 8 их дээд сургууль ажиллаж байна. Азийн орнууд Томскын эрдэм шинжигээний үйл ажиллагаа тедийгуй гадаадын оюутнуудыг боловсролтой болгох их туршлагы нь сонирхож байна гэж Томск мүжийн засаг захиргааны олон улсын ба бус нутгийн харилцааны газрын дарга Алексей Стуканов хэлээд: «Хятад улс болон Зүүн-өмнөд азийн орнуудын оюутнууд боловсролын зах зээлд бидний урьтлал болсон . Эдүгээ Томск хотод гадаадын 6 мянга орчим оюутан суралцаж байна. Удахгуй үүнээс илүү олон оюутныг хүлээж авна гэдэгт итгэж байна. Вьетнам, Индонези, Филиппин улсуудтай хамтран ажиллах хурээнд эдгээр улсын эдийн засагт чухам ямар мэргэжилтнүүд шаардагдаж байгааг илрүүлэн мэдэж байна. Бид орчин цагийн боловсролын байгууллагуудтай бус нутгийн нэр хүндтэй болсон. Радио удирдлага, хараа зуй, шинэ төрлийн энерги, хүрээлэн буй орчныг хянан шалгах орчин цагийн арга барил, мэдээжээр нанотехнологи зэрэг салбарт ажиллах орчин цагийн мэргэжилтнуудийг бэлтгэж байна» гэв.

Томскын политехникийн их сургуулийн нэгэн боловсруулалт 2012 оны Орос улсын шилдэг 100 шинэ бутээлийн цэст багтав. Эрдэмтэд дэлхийд анх удаа алмас эрдэнийн нано бөөмсийг өөр бодист дээр бий болгов. Энэ нь эрдэнэ үйлдвэрлэхэд биш төмөрлөг, хагас дамжуулагчийн шинж чанарыг өөрчлөхөд л зайлшгуй чухал гэж их сургуулийн профессор Геннадий Ремнев хэллээ. Энэ ажил ба лабораторийн еер боловсруулалт эрэлт хэрэгцээтэй болох нь дамжиггуй гэж тэрээр хэлээд: «Бид цахилгаан цэнэгтэй ажиллах технологийг боловсруулж байна. Ямар нэг бодисын ион бүхий гүйдлийн түлхэц материалын шинж чанарыг өөрчлөх боломж олгох юм. Тухайлбал алмас эрдэнийн нарийнхан давхраг материалыг илүү бат бех болгож байна. Миний бодоход бидний сүүлчийн боловсруулалтыг гэрэлдиодын үйлдвэрлэл, хагас дамжуулагчийн технологид өргөн хэрэглэнэ» гэж хэллээ.

Үүуний хамт цахилгаан түлхэц хатуу бодис төдийгүй шингэн бодис ба хийд нөлөөлж мэднэ. Дэлхийд ийн технологийг хүрээлэн буй орчин хамгаалах, бохир ус цэвэрлэх, хийн хаягдлыг арилгахад хэрэглэж байна. Япон, Өмнөд Солонгос хоёр улс энэ салбарт бидний гаргасан амжилтыг сонирхож байна. Тухайлбал эмнэлгийн багаж ариутгах, үнэртний үйлдвэрлэлд хэрэглэх төхөөргийг Япон улсад нийлүүлж байна гэв: «Томскын нанотехнологи хиймэл үе үйлдвэрлэж байгаа орос-германы MOJE Keramik -Implante уйлдвэрт хосгуй бутээгдэхуунээ зах зээлд гаргах боломж олгосон» гэж компанийн захирал Алексей Карлов хэлээд: « Бид гар хөлний бүх төрлийн вааран үеийг үйлдвэрлэж байна. Томскын мэргэжилтнүүд германы шинэ бүтээлийг нанотехнологиэр арвижуулав. Энэ нь хиймэл үе организмд илүү сайн нийцэхэд туслаж байна. Эдүгээ анхны уйл ажиллагаа явуулах заводыг ашиглалдтад оруулж, эрдэм шинжилгээний ажил, туршилт хийж байна. Ирэх онд бид дэлхийн хосгүй хиймэл эрхтэн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Эдүгээ Энэтхэг улстай идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай туршилтын лаборатори болон хиймэл үе суулгах багаж үйлдвэрлэх завод тэнд байна. Ойрын үед бүтээгдэхүүнээ энэтхэгийн 500 клиникийн эмч нарт нийлүүлнэ. Энэ нь том зах зээлд гарна» гэсэн үг гэлээ.

Сүүлийн таван жилд Томск хотноо өрсөлдөх чадвартай 150 гаруй технологийг боловсрулсан хийгээд инновацийн бүтээгдэхүүнээ худалдснаараа 180 сая доллар олсон юм.