Япон улс бусдын ШУТ-ийн ололтыг хуулан хэрэглэснээрээ ХХ зууны 2 дахь хагаст тэргүүлэх эдийн засагтай гүрэн улс болсон гэж зарим этгээд үздэг. Эдүгээ БНХАУ, Өмнөд Солонгос хоёр түүний туршлагыг амжилттай ашиглаж байна. Энэ нь Япон улсад ноцтой асуудал болсон. Түүнийг шийдвэрлэхийн тулд чанарын хувьд шинэ бүтээлч тувшинд гарах хэрэгтэй.

Гэвч Япон улс зевхен хүүлж, шинийг бүтээгүй гэх нь бүрүү санал юм. Японы аж үйлдвэр дэлхийн 2-р дайны өмнө муу биш ахуйн эдэлгээт техник тухайлбал хөргөгч, угаалгын машин үйлдвэрлэж байсан юм. Японы сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд болон шумбагч хөлөгүүд зарим үзүүлэлтээр америкийн ба зөвлөлтийнхээс давж байв. Дайны дараа японы тал хурдан төмөр зам, супер шатахуун зөөгч, гайхамшт машин,цахим техник, аж үйлдвэрийн роботоороо дэлхийг бишрүүлэв. Япон улс тиндогу буюу «тусгуй шинэ бүтээл» гэгч тухайлбал шал угаах хэрэгсэлтэй хослуулсан мөлхөө хүүхдийн хувцас, метронд унтаж болох дуулга, гутлын шухэр, буч-цунх гэх мэт тусгуй бүтээлээрээ алдаршсан юм.

Япон улс авсан зөвшөөрлийн бичгийн (патент) тоо хэмжээгээр бур АНУ-аас тэргуулэв.Японы эрдэмтэд болон зохион бүтээгч, шинийг бүтээгчдийн уйл ажиллагааны үр дүн япончууд шинийг бүтээлгүй зөвхөн хүүлж чадна гэх мэт саналыг арилгав. Гэвч Япон улсад нэлээд аюултай санал бас тархсан.

Японы компаниуд 1980-д оны суулээр үйлдвэрлэлээ гадаадад шилжуулж эхлэв. Хятад улс болон Зүүн-өмнөд Азийн орнууд дэлхийн бараа таваарын фабрик болон хувирч л байг. Япон улс дэлхийн инновацийн «дархан газар» болно гэж үзсэн юм. Гэвч Өмнөд Солонгос, Хятад хоёр улс «фабрик» болох үүргийг хүлцэхгүй байгаагаа илэрхийлэв. Эдгээр хоёр улс хуулан ашиглахаас зөвшөөрлийн бичгээр боловсронгуй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шилжих японы замыг давтан замнав. Японы тал гадаадад ажиллуулсан үйлдвэртээ тэргүүний технолигиэ хэрэглэхээс татгалзав. Иймээс Өмнөд Солонгос, Хятад улс хоёр ШУ, боловсролыг илүү идэвхтэхй хөгжүүлж, америк, японы жишээгээр технопаркыг байгуулж эхлэв. Удалгуй өмнөд солонгос, хятадын боловсронгуй бүтээгдэхүүн японхтой өрсөлдөж эхлэв.

Япон улс Азид ШУ-технологийн талаар тэргуулэх байр сууринд нь аюул учирч мэдэхийг ойлгож, 1990-д оны дундуур инновацийг хөгжүүлэх хөтөлбөрөө эрчимжүүлэв. Гэвч тус улс эрдэм шинжилгээний төвүүдээ тулгуур мэдлэт чиглүүлэхгүй байсааар байна. Ийн мэдлэг дутагдах явдал технологийн хөгжилд ахиц дэвшил гаргахад давагдашгуй саад болдог.

Өмнөд Солонгос, Хятад улстай хамтран ажиллах замаар инновацийг урагш ахиулах гэсэн японы оролдлого үр дүнд хүрсэнгүй. Түншүүд нь японы тэргүүлэх туршлага, технологийг аваад өөрсдийнх ололтоор хуваалцахгуй тохиодол олонта гарав. Японыг гүйцэн тэргүүлж, урьдын гомдолын төлөө шийтгэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгос, Хятад хоёр улс үзэж байгаа бололтой. Эдгээр хоёр улс Японыг өрсөлдөгч хэмээн үзсээр байх болно.

Бүтээлч үйл ажиллагааг ахиулах нь Япон улсыг ийн мухардмал байдлаас гаргах зам мөн. Япон улс үүнийг ойлгож, дэлхий даяар түүний дотор одоо ШУ-ны чадавхиа сэргээхийг оролдож байгаа Орос улсад эрэж байна. Азаар манай орон комунизмаас капитализмд шилжих замдаа чадавхиа бурмөсөн алдаагуй. Орос Японы хоёр улс бараа үйлдвэрлэгч урьдын үүргээ сэргээж чадахгуй бололтой. Одоо Зүүн-өмнөд Азийн орнууд ийн үүрэг гүйцэтгэж байна. Тэгвэл шинэ уургийг эрэх хэрэгтэй. Хоёулаа хамтран гуйцэтгэх уургийг эрэж болно. Зусэн зуйлийн «тиндоуг» зохиосон Япон, Орос хоёр улс ийн үр дүнд хүрч мэднэ. Орос Япон хоёр улс бие биеэнээ өрсөлдөгч хэмээн үзэхгүй байна. Агнуурын тэнгис, Номхон далайн хоорондын хэдхэн арлын асуудлаар л санал зөрсөөр байна. Гэвч энэ нь Орос Япон хоёр улс өнөө дэлхийд хэвээр амь мэнд байхад шууд хамаатай биш өөр асуудал юм.