Хятад улс нэлээд өөдрөг үзэлтэй байж, Барак Обама улиран сонгогдож ерөнхийлөгчийн алба хаших үед хятад-америкийн харилцаанд итгэл бэхжэнэ гэдэгт найдаж байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг хятадын «Синьхуа» мэдээллийн агентлагийн тайлбараас иш татан мэдээлэв. Стратегийн итгэлцэл үгүй байгаа нь хятад-америкийн харилцааг боловсронгуй болгох замд гол саад тотгор болсныг тайлбарт тэмдэглэжээ. Обама сөргөлдөх биш хоёр талын харилцааг сайжруулахыг л хичээж байгаа нь өөдрөг үзэл санаа төрүүлснийг «Синьхуа» агентлаг тэмдэглэжээ.

Вашингтон Зуун Хятадын тэнгист Сенкаку арлуудыг удирдах Японы засаг захиргааны эрхийг эргэлзээтэй болгох гэсэн ямар ч оролдлогыг эсэргүүцэж байна гэж үүний өмнө Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн билээ. Бээжин мөн мэдэгдлийг шүүмжлэв.