АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обамагийн тангариг өргөх албан ёсны бус ёслол Цагаан ордны Хөх танхимд болсон тухай өчигдөр ХМХ мэдээллээ. Обама гэргий Мишелийн эмэг эхийн Христийн шашны судар дээр гараа тавьж АНУ-д үнэнч байх тангариг өргөжээ. Барак Обамаас гадна мөн өдөр бас тангариг өргөсөн дэд ерөнхйлөгч Жозеф Байден болон ерөнхийлөгчийн гэр булийн гишүүд- тэргүүн хатагтай Мишель, охин Малия,Саша хоёр болон хэдэн сэтгуулч ёслолд байлцав. Америкийн төрийн тэргүүн ёслолын өмнөхөн Арлингтоны оршуулгын газарт Нэр нь тодроогүй цэргийн булшад цэцэг өргөв. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нийслэл Вашингтонд албан ёсоор тангариг өргөх юм. Ням гаригт АНУ-ын ерөнхийлөгчийн тангариг өргөх ёслол үйлддэггүй. Учир нь мөн өдөр шуух, төрийн байгууллагууд ажиллахгүй байна.

Гэрэл зураг