Эрдэмтэд орос-монголын хил орчмын байгалийн онц хамгаалалттай гурван нутгийг ЮНЕСКО-гийн өвийн цэст багтаах баримт бичгүүдийг бэлтгэж дууслаа. «Даурский» дархан цаазтай газрын цэст багтаах гэж байна. Баримт бичгүүдийг 2-р сарын нэгнээс наана хэлэлцүүлэхээр оруулна гэж дархан цаазтай газар орших Ононский районы засаг захиргааны төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээллээ.

ЮНЕСКО-гийн цэст багтаахаар төлөвлөсөн нутаг 800 мянган га талбайтай. «Даурский» дархан цаазтай газар, Монгол улсын « Монгол дагуур» байгалийн цогцолбор, оросын холбооны хэмжээний « Зээрийн хендий» зэрэг гурван обьект энд оршдог.

Дэлхийн өвийн гишууний статус бол дэлхийн байгаль хамгаалахын дээд статус мен. АНУ-ын Их хавцал, Австралийн ойролцоохь усан дорхи том хад, Виктрория Анхель хоёр хүрхрээ, Байгал нуур ЮНЕСКО-гийн байгалийн өвийн цэст багтсан байна. 2012 оны сүүлээр Оросын Алс Дорнодын Якут дахь» Ленские столбы» байгалийн нөөцийн газар Дэлхийн өвийн обьетын статустай болсон билээ.