БНАСАУ алсын тусгалтай пуужингийнхаа гол эд ангийг биеэ даан зохиож үйлдвэрлэсэн гэж өнөөдөр өмнөд солонгосын шинжээчид тэнгисийн ёроолоос дээшээ гаргасан умард солонгосын пуужингийн эд ангийг судласныхаа дунгээр мэдээллээ. Пхеньян мөн пуужинг өнгөрсөн оны 12-р сарын 12-нд хөөргөсөн билээ.

Өмнөд Солонгосын мэргэжилтнууд пуужингийн хэмхэрхийнуудийг шинжлэн судлаад БНАСАУ бараг 10 мянган км зайны тусгалтай тив хоорондын баллистик пуужин хөөргөсөн гэсэн дүгнэлт хийжээ. Сеул умард солонгосын «Ынха-3» пуужингийн тэнгисийн ёроолооос дээшээ гаргасан хэмхэрхийнүүдийг судласны үр дүнг дипломат сувгаар НУБ-д шилжуулэх бодолтой байна гэж БНСолонгос Улсын БХЯ мэдээлэв.

30 метр урт «Ынха-3» пуужин тус тус 15,9,3 ба 3,7 метр гурван угсраа болон дээд талдаа хиймэл дагуулын 2 метр блоктой. Пуужин 91 тонн жинтэй. Пуужингийн их биеийг хөнгөн цагаан, магнийн хайлшаар хийжээ. Тулш нь керосин юм.