Өнөөдөр Японы ГХЯ БНХАУ-ын хөлөг онгоцууд Зуун Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойролцоо японы усан буст ахин цөмрөн орсонтой холбогдуулан албан ёсоор эсэргүүцэл мэдэгдэв. Эсэргууцлийг БНХАУ-ын элчин сайдын яамны удирдлагад утсаар дамжуулжээ. Японы тэнгиситйн аюулгуй байдлын албаны мэдээлснээр бямба гаригт хятадын эргүүлийн хоёр хелег японы усан буст цемрен ороод ойр хавийн хэсэгт шилжээд өнөө өглөө буцаж ирсэн байна.

Эндээс гарч явахыг шаардсаны хариуд хятадын хөлөг онгоцуудаас энэ чинь хятадын нутаг, хөлөг оноцууд маань өрийн эргүүл хийж байна гэжээ.

2012 оны 9-р сард японы засгийн газраас таван арлын гурвыг япон эздээс нь худалдан авснаас хойш хоёр орны харилцаа хурцдав. Бээжин эдгээр арлыг нутаг дэвсгэрий нь нэг хэсэг хэмээн үзэж байна.