Урьд шөнө террорын ажиллагаа явуулж, цахилгаан дамжуулах шугамыг тасласны уршгаар Сири улсын өмнөд нутаг болон нийслэл Дамаскын төв орон сууцны хорооллуудын цахилгаан хангамж тасалдсан тухай улсын САНА мэдээллийн агентлаг уламжлав.

Цахилгаан хангамж тасалдсан тухай мэдээнууд Дамаскын янз бурийн орон сууцны хорооллоос ирээд байна. Тусгай албад цахилгаан дамжуулах шугамыг сэргээх дээр ажиллаж байна гэж Сири улсын цахилгаан хангамжийн яам мэдээлэв.