Умард Солонгосын эрх баригчид улс орны нь нутаг дэвсгэрт гар утасаа хэрэглэхийг гадаадын иргэдэд зөвшөөрөв. Урьд гадаадын зочдын гар утасыг хил давах үеэр хурааж, Умард Солонгосоос явахы нь өмнөхөн буцааж байсан. Гадаадын хун БНАСАУ-д гар утас хэрэглэхийн тулд хил дээр IMEI дугаарыг гаалийн ажилтнуудад мэдээлэх ёстой.

БНАСАУ-д 1,5 сая гаруй хүн гар утас хэрэглэж байна. Гар утасны сүлжээ тус улсын гол 12, жижиг 42 хотод ажиллаж байна. Одоо БНАСАУ-ын эрх баригчид энэ сүлжээнд улс орныхоо бух нутгийг хамруулж, гар утасны үйлдвэрлэлийг улс орондоо төлөвшүүлэх төлөвлөгөөтэй байна гэж «Синьхуа» мэдээллийн агентлаг уламжлав.