НАТО-гийн 240 орчим цэрэг Сири улсын хил орчимд байрлуулах «Пэтриот» зенит-пуужингийн цогцолборуудыг үйлчлэхээр өчигдөр Турк улсад очив. Эвслийн удирдлагаар АНУ, ХБНГУ, Нидерландын нийт зургаан зенит-пуужингийн батарейг Турк улсад сирийн хил орчмын нутагт байрлуулах юм.

Өнгөрсөн оны 11-р сарын 2 дахь хагаст Анкара НАТО эвсэлд хандан сирийн хожмын агаарын дайралтаас хамгаалах «Пэтриот» зенит-пуужингийн цогцолбор өөртөд нь олгох хусэлт тавьсныг туркийн ХМХ дурдав. НАТО-гийн зөвлөл пуужингаа байрлуулах шийдвэр 12-р сарын 4-нд гаргав. Эдгээр зургаан батарейг 1-р сарын сүүлээр байлдааны жагсаалтад оруулахаар төлөвлөжээ. Улс бүрээс 400 орчим хүн тэдгээрийг уйлчилна. Германы парламентын батласан мандатын хугацаа 2014 оны 1-р сарын 31 хүртэл хучин төгөлдөр байх болно.