Алжирт террористуудын дайралтад нэрвэгдсэн байгалийн хий олборлож ахин боловсруулах цогцолбор ойрын хоёр өдөрт ажлаа сэргээнэ гэж Алжир улсын энерги, уурхайн сайд Юсеф Юсефи хэрэг явдал болсон газарт хурэлцэн очсоныхоо дараа мэдээлэв. Алжир элсэн цөл дэх нефть хийн орд газруудынхаа аюулгуй байдлыг хангахын тулд бусад улсаас тусламж гүйхгүй гэж тэрээр хэллээ. Лхагва гаригт янз бурийн үндэстний 40 орчим террорист алжирын ба гадаадын хэдэн зүүн мэргэжилтэн байрлан ажиллаж байсан хийн цогцолборт халдсан юм. Урьдчилсан тоо баримтуудаас харахад алжирын тусгай зориулалтат цэргийн ажиллагааны үр дүнд Алжирын 685, гадаадын 107 мэргэжилтнийг суллажээ. Алжирын ба гадаадын барагцаалбал 48 мэргэжилтэн амь үрэгдсэн юм.