Бээжин хотын захиргаа нийгэм анги давхраг болж хуваагдах олон улсын Жини коэффицентын өөрийн хувилбарыг нийтлэх бодолтой байна. БНХАУ-ын нийслэл хятадын бусад хотоос түрүүн ийн шийдвэрийг зарлан мэдээлсэн гэж өчигдөр Франс Пресс агентлаг орон нутгийн ХМХ мэдээнээс иш татан уламжлав.

Жини коэффицент бол нийгмийн орлогын ялгааны статистикийн үзүүлэлт юм. Коэффицентын 0 үзүүлэлт адил тэгш, 1 нь тэгш бус байдлыг тусган үзүүлдэг. БНХАУ-ын Улсын статистикийн газраас 2012 оны Бээжингийн Жини коэффицентын хувилбарыг нийтлэх тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Баасан гаригт Улсын статистикийн газрын тэргүүн 2000 оноос хойш анх удаа 2003-2012 оны бух Хятадын Жини коэффицентыг танилцуулав. 2008 онд Хятад улсад Жини коэффицент хамгийн их хэмжээнд хурч 0,491 болжээ. 2012 онд тэр 0,474 болсон байна. Статистикын албан ёсны тоо баримтуудаас харахад 2000 онд Жини коэффицент 0,412 болов.

Нийгэм анги давхрагаар хуваагдах нь хятадын эрх баригчдад тулгарсан ноцтой асуудал боллоо. Тэд улс орныхоо 1,5 тэрбүм хүн амын дургуйцэл төрөөлэхээс сэрэмжлэхийг хичээж байна.