Орос улсын “КАМАЗ-мастер” багуудын тамирчин Эдуард Николаев “Дакар ралли-2013” уралдааныг хошуучлав. Ерөнхий ангиллын хоёр, гуравдугаар байруудыг Айрат Мардеев болон Андрей Каргинов нар эзлэв. “КАМАЗ-мастерын” энэ удаагийн ялалт нь долоон удаа ялалт байгуулж байсан тус багийг олон жил удирдаж байсан, дэлхийн долоон удаагийн аврага Владимир Чагин карьераа дуусгаснаас хойш анхных юм. Өнгөрсөн жил уралдааны ялагчаар голландын тамирчин Жерар де Рой болж байсан. Тэр энэ жил нийт үзүүлэлтээрээ 9 дэхь шат хүртэл тэргүүлж явсан боловч, нилээд хэдэн техникийн тулгамдсан асуудлуудаас болж тэр байраа алдсан юм.