Орос улсын “ДАКАР ралли 2013” уралдаан дээр ”КАМАЗ”-ын мастерууд ачааны машинуудын дунд уралдааныг тэргүүлэв. Уг уралдааныг тамирчин Эдуард Николаеь хошуучлав. Түүний дараа Айрат Мардеевын баг орлоо. Гуравдугаар байрыг мөн оросын Андрей Каргиновын баг авлаа.

”КАМАЗ”-ын хувьд бол Дакарын ралли дахь 11 дэхь удаагийн ялалт юм. Харин Эдуард Николаевын хувьд бол анхных. 2006 онд тэр багт механикаар ирсэн. Эхний уралдааны дараа тэр өөрөө жолооны ард суухаар мөрөөдөх болсон. 2012 оны ралли уралдаанд өөрийгөө харуулах боломж гарсан, учир нь тэр үедз “КАМАЗ” багаа залуучуудаар шинэчлэх болсон. “Дакарын” долоон удаагийн аврага Владимир Чагин жолодохоо больж, багийн удирдлагын албан тушаалд шилжсэн юм.Өнгөрсөн жил оросууд уралдаанаар голландуудад хожигдсон юм. Гэнэт “КАМАЗ” ялалт байгуулав. “Камазын сургууль” ялагдашгүй гэж алдарт уралдаанч Владимир Чагин ийн ярьж байна.

Өнөөдөр “КАМАЗ-мастер” - багийн хувьд, манай орны хувьд, манай хөгжөөн дэмжигчдийн хувьд хамгийн аз жаргалтай өдөр болж байна. “Дакар-2013” ралли дээр гэнэтийн ялалт байгуулав. Үнэндээ бид шагналт хоёр байранд орно ч гэж бодож байгаагүй шүү. Тэгтэл харин шагналт байрууд тэр чигээрээ манайх болдог байна шүү. “КАМАЗ-мастер” багийнхныг уралдаанд оролцсон бүх хүмүс мэд гайхаж, цэл хөхөрсөн. Одоо болтол бид ч үүндээ нэг сайн итгэхгүй л байна. Энэ бол бидний төдийгүй манай хөгжөөн дэмжигчдийн амжилт. Тэдэнд маш их баярлалаа.

Эдуард Николаев өөрөө үүнийгээ арай ядан мэдэрч байх шиг байна. Бид ялалт байгуулснаа бүрэн мэдэрч чадаагүй байна. Гэхдээ бүхэлдээ гаргасан үр дүндээ болон багийн сайн тактиктайдаа сэтгэл хангалуун байна. Маш сонирхолтой уралдаан болсон. Их хүчтэй өрсөлдөөн байсан: бүр бариа хүртэл хором, секунд бүр үргэлжилж байсан шүү.

Ингээд ачааны машины раллийн өнгөрсөн жилийн ялагчид болон энэ удаагийн найдвар тээгч голландын жолоочид дөнгөж дөрөвдүгээр байранд орсон.

Оросын жипны төрлийн уралдааны тамирчид бас амжилттай оролцсон. Хамгийн тэргүүн байрыг францын уралдааны тамирчин Стефан Петрансель эзэлсэн, харин оросын тамирчин Леонид Новицкий хүрэл медаль хүртсэн юм.

Мотоциклын уралдаанд францын тамимрчин Сириль Депре тав дахь удаагаа тэргүүн байрыг эзэлсэн. Харин квадроциклын уралдаанд аргентины тамирчин Маркос Патронелли тэргүүн байрыг эзлэв.

“Дакарын ралли” уралдаан нь анх хойдафрикийн орнуудаар зохиогдож байгаад сүүлийн жилүүдэд өмнөд-америкийн замгүй харгуйгаар зохиогдох болсон юм. Энэ жил “Дакар” Перу, Аргентин болон Чилийн элс, уулсаар явж өнгөрсөн. Гараанаас бариа хүртэл уралдаанд оролцогчид нийт 8 мянга гаруй км туулсан. Уг уралдаан нь бямба гаригт Чилийн нийслэл Сантьяго хотноо өндөрлөсөн.