Сирийн ГХЯ бямба гаригт НҮБ-ын АЗ ийн 55 гишүүн орнуудын Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд Сирийн црэгийн гэмт хэргүүдийг шилжүлэх тухай уриалгыг буруушаав. “Сирийн ЗГ нь өөрийн ард түмнийг гадаадаас үүдэлтэй терроризмын заналхийллээс хамгаалах асуудлаар хүлээсэн үүргээ хүлээхэд эдгээр орнууд татгалзаж, буруу ташаа хандлагуудыг тууштай ашиглаж байгаад харамсаж байна” гэж сирийн гадаад байгууллагын мэдэгдэлд дурджээ. Уг уриалга нь гарын үсэг зурсан улс орнуудын “худал хуурмаг болон хоёрдмол стандартуудыг” харууллаа гэж цохон тэмдэглэжээ. Уриалгад даваа гаригт гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичгийг санаачлагч нь Швейцарь байсан юм. Өмнө нь ОХУ-ын ГХЯ нилээд хэдэн орнуудын сирийн хэргийг ОУЭШ-эд шилжүүлэх санаачилгыг үр ашиггүй гэж нэрлэсэн юм.