Өнгөрсөн оны 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обама өнөөдөр албан ёсоор ажилдаа орж байна. Цагаан Орднод болох тангараг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ /москвагийн цагаар 21:00/ болох бөгөөд тэр тус улсад болон Үндсэн хуулинд үнэнч байх тангараг өргөнө. Уг арга хэмжээг дагалдах арга хэмжээнүүд Вашингтонд даваа гаригт болно. Обамагийн одоогийн бүрэн эрхийн хугацаа 1-р сарын 20-нд орон нутгийн цагаар үд дундад дуусна. Үүний дараа тангараг өргөх хүндэтгэлийн ёслол болох юм. Ер нь мөн өдөр тангараг өргөх ёслол болдог, гэхдээ энэ удаагийн 1-р сарын 20-ны өдөр нь ням гаригт тохиосон тул дараагийн өдөр шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Өнөөдөр Цагаан Ордны Цэнхэр зочдын танхимд арга хэмжээ болж өнгөрнө. Обамаг тангараг өргүүлэхээр АНУ-ын Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс залж авчирна.