Франц болон Мали Муаммар Каддафийн хороосныхоо төлөө хязгааргүй төлөөс төлөх болно. Шуурхай дайны найдвар үгүй болж, африкийн Афганистан бий болох магадлал улам бүр нэмэгдсээр. Энэ байр сууринаас Малигийн байдлыг болон африк тивийн энэ хэсгийн цэргийн мөргөлдөөний болзошгүй геополитикийн үр дагаваруудыг “Оросын дуу холоой” радиогийн шинжээч ийн дүгнэж байна.

Малид цэргээ оруулсных нь төлөө исламистууд Францын зүрхэн ховдолд цохилт өгөхөөр амлаад байна. Алжирт гадаадынхныг барьцаалсны дунд францын иргэд ч байлаа, энэ бол террорист ажиллагааны төлөвлөгөөний эхлэл. Францын улс төр судлаач, Сорбонны их сургуулийн профессор Пьер Арош ийн үзэж байна: «Үүний уялдаа холбоо ойлгомжтой юм, яагаад гэвэл, хүмүүсийг барьцаалагчид нь Малигаас францын цэргүүдийг гаргахыг шаардсан. Террорист эл бүлэг нь Малигийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт алан хядагчидтай түүхэн холбоотой нь нэгэнт тодорхой болсон».

Энэ бол сүүлийн хоёр жилийн хугацаанд Африкд Францын явуулж байгаа гуравдахь цэргийн ажиллагаа юм. Эл ажиллагаа нь Кот-д‘ Ивуарт хоёр ерөнхийлөгчийн хоорондын тэмцэлд цэргийн замаар орооцолдсон. Франц Ливийн удирдагч Муаммар Каддафийг устгахад хамгийн тэргүүн шугамнд явж байсан. Одоо Малид цэргийн ажиллагаа явуулж байна. Францын нийгмийн ухааны сургуулийн ерөнхийлөгч Жак Сапир Малид цэргээ оруулах нь асар их зардалтай бөгөөд энэ нь Ливийн дэглэмийг устгасны төлөөс гэж үзэж байна: «350-500 сая евро бол наад захын юм гэж зоригтой хэлж болно. Ингэхдээ газрын хүчнийхний хэсэг нь Мали руу явахаар хил залгаа улсуудад байрлаж байна. Энэ нь тэдний зардлыг нилээд бууруулж байгаа юм шүү. Афганистанд цэрэг оруулахад байдал тэс өөр байсан».

Малигийн мөргөлдөөнийг зохицуулахтай холбогдуулан Афганистаны байдлыг санагалзах нь олонтоо байдаг. Францын “Зэрэглээнүүд” уул руу гарчдаг исламистуудад тийм ч аймшигтай биш юм. Тэгэхээр яг ийм асуудлуудтай Афганистанд эвслийн хүчнийхэн тулгарсан. Иймээс Франц улсын хувьд бол нилээд урт удаан үргэлжлэх дайнд бэлтгэх хэрэгтэй болж байна. Ингэхдээ тухайн үедээ Өрнөдийнхөн Кабул руу чиглэсэн талибуудын маршыг нууцаар дэмжиж байсан бол, одоо Малигийн хойд хэсэгт засгийн эрхийг булаан аваад байгаа бүлэглэлүүдийг Өрнөдийхөн нээлттэй дэмжиж байна. Чухамдаа тэдний гараар Өрнөдийнхөн болон арабын консерватив дэглэмүүд нь Муаммар Каддафийн дэглэмийг устгасан. Өрнөдийнхөн тэдэнд Каддафи руу буудах зэр зэвсэг нийлүүлж байсан, харин одоо тэрхүү зэвсэг нь Малигийн баруун хэсэг рүү буудаж байна.