Афганистан пакистаны эрх баригчдын бүх гяндангуудад хоригдож байгаа талибуудыг суллах болсныг сайшаав.Пажвак мэдээллийн агентлагт Афганистаны ерөнхийлөгч Аймаль Фаизигийн хэвлэлийн нарийн бичгийн даргын өгсөн ярилцлагадаа эл шийдвэрийг Афганистанд энх тайван болон тогтвортой байдалд хүрэхийн тулд хийж байгаа чухал алхам гэж тодорхойлжээ. Баасан гаригт Пакистаны ГХЯ радикалуудтай яриа хэлэлцээр явуулсан Афганистаны энх тайвны дээд зөвлөлийн хүсэлтийг хүлээн авч энэ тухай зарласан юм. Шоронгоос суллагдах хүмүүсийн дунд шашны удирдагч асан Мулла Омарын орлогч Мулла Барадар байна. Одоо пакистаны шоронгуудад “Талибан“ хөдөлгөөний 100 гаруй нөлөө бүхий зүтгэлтэнүүд хоригдож буй юм.