Сири хоорондын яриа хэлэлцээрийн асуудлаар зохиох бага хурлын дүнд дугуй ширээний ярилцлагад оролцсон сөрөг хүчний бүх жигүүрүүдийн төлөөлөл үндэсний нэгдлийн засгийн газрын бүрэлдэхүүнд орох аж. Энэ тухай сирийн телевизээр тус улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем мэдэгдлээ. Тэрээр ээлжит удаагаа засгийн газрын эсрэг байлдагчдад хандаж “зэвсгээ хураалгаж, улстөрийн үйл ажиллагаанд шилжин орохыг уриалав”. Сирийн дипломат албанй тэргүүн уламжлахдаа, сирийн ирээдүйг тодорхойлох чухал баримт бичиг болох үндэсний эвлэрлийн хартийг боловсруулахад хоёр-гурван сар шаардагдана гэв. Ингэхдээ тэр засгийн газарт “бэлэн текст үгүй, тиймээс уг текстийг оролцогчид өөрсдөө өргөн барих юм” гэв. Үүний дараа Хартийг бүх ард түмнээр хэлэлцүүлнэ.