Алжирын зүүн-өмнөд хэсэгт террористууд нефть-хийн цогцолбор руу дайрсны улмаас барьцаанд байсан хүмүүс 23 нь амиа алджээ. Энэ тухай өчигдөр орой тус улсын ДХЯ уламжлав. Армийн тусгай албаныхан болон жандармуудын ажиллагаа нь 32 террористыг устгаснаар өндөрлөжээ. Алжирын ДХЯ -ны гаргасан тоо баримтаар барьцаанд байсан 23 хүн бас амь эрсэджээ. Тэд ямар үндэстнүүд байсан нь одоогоор тодорхойгүй байна. Террористуудад эзлэгдээд байсан цогцолбороос алжирын 685 болон бусад улсуудын 107 иргэнийг суллажээ. Рейтер агентлаг Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмероныг иш татан уламжлахдаа, таван хүний хувь заяа одоо болтол сураггүй байна гэжээ. Ингэж цэргийнхэн террористуудаас нилээд хэмжээний зэр зэвсэг хураажээ, тухайлбал, 6 автомат винтовк, 21 Калашниковын автомат, дурантай хоёр винтовк, танк эсэргүцэх гранотометууд, пуужингийн төхөөрөмжүүдийг сумны хамт болон гар бөмбөг зэрэг байжээ.