Өнөөдөр Японы сумогийн нэртэй бөх Тайхо Коки 73 насандаа нас нөгчив. Японы сумогийн холбооны мэдэгдэлд уламжилснаар, тэр тус улсын нийслэлийн эмнэлэгт нас баржээ. Тайхо Коки нь сумогийн дээд зиндааны /ёкодзуна/ бөх байсан. Түүний жинхэн нэр Коки Ная бөгөөд тэр сумогийн эзэн хааны нэрэмжит цомын тэмцээнд 32 удаа ялалт байгуулж байсан бөгөөд түүний энэ амжилтыг одоо болтол хэн ч эвдээгүй юм. Тайхо Коки Сахалины арлын Сикука хотод /одоогийн Поронайск/ төржэээ. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, Сахалин ЗХУ-д шилжихэд гэр бүл салсан байжээ. Түүний эцгийг зөвлөлтийн эрх баригчид хэлмэгдүүлсэн бөгөөд эх нь таван настай хүүтэйгээ Хоккайдо арлын хойд хэсэгт шилжин суурьшиж байжээ. 1956 онд Коки Ная сумо бөхөөр хичээлэж эхэлсэн бөгөөд 1960 онд анхныхаа ялалтыг байгуулж байжээ. Үүний дараа тэр 31 удаа тэмцээний “Хонбасё” цувралд түрүүлж байв.