НАСА америкийн Bigelow компанид 2015 он гэхэд ОУСС дээр суурилуулахаар төлөвлөж байгаа тусгай хийлсэн модулийг бүтэээхийг даалгажээ гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжилжээ. Уг гэрээ нь 17,8 сая долл. үнэлэгдэж байна. Ирээдүйд эл модулиуд нь одоогийн одон орон судлаачдын амьдарч байгаа нөсөр хөнгөн цагаан тасалгаануудыг орлож болох аж. НАСА-гийн төлөөлөгчийн ярьснаар, модулийг тойрог замд хүргэх болон ийм модулийг ОУСС дээр суурилуулах ажил нь төмөр бүхээгнүүдийг хүргэснээс илүү хямд тусах ажээ.