Эрдэмтэд өмнө нь анчдын хороож алга болгосон 1 мянга орчим толгой сарлагуудыг Түвдийн Цинхай уулын орчмоос илрүүлсэн тухай Дэлхийн онгон байгалийг хадгалах сангаас уламжилжээ. Америк болон хятадын эрдэмтдийн баг хятадын “Кэкэсили” дархан цаазтай газрын нутаг дээр 900 сарлагийн сүргийг илрүүлжээ. Уг дархан газар нь хятадын Баруун-хойд хэсэгт хүн хүрэхэд маш бэрх уулархаг газар байрладаг оршдог. Тэнд

17 мянган мөсжисөн газар байдаг тул “гуравдахь туйл” гэж нэрлэдэг байна. Сарлагууд хамгийн хүйтэн газартай илүү ойр төвлөрсөн байх аж. Үүнийг мөсжилт өндөр уулын бэлчээрийн шимтэй ургамалтай хиллэдэг гэдгээр тайлбарлаж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэхүү нээлт нь 20-р зууны дунд үед анчдаас болж сүйдсэн ховор төрлийн амьтад бүс нутагт эргэж ирсэн гэж хэлж болох аж.

Нилээд хэдэн эрдэмтэд энэхүү зэрлэг сарлагийн нийт тоо дэлхийд 10 мянган толгой байгаа гэж үзжээ. Гэвч Дэлхийн онгон байгалийг хамгаалах холбооны мэдэгдэлд энэхүү баримтыг батлах шаардлагатай гэж үзжээ .