Орос улсад чонын ав хийж байна. Тус улсын нилээд хэдэн бүс нутагт, тухайлбал, Өвөрбайгалын хязгаар – Дорнод-Сибирьт, болон чонын тоо толгой ихсэсний улмаас онцгой байдалд зарлаад байгаа эргэлдээ Якутад уг ажлыг явуулж байна. Хүйтэн өвөл болон өлсгөлөн нь аюултай араатныг тосгонуудад очиход хүргээд байна.

Чонын ав хийхээр тусгай бригадууд гарчээ. Якутад гурван сарын хугацаанд одоогийн чонын тоо толгойг долоо дахин багасгах зорилт тавиад байна. Ингэснээр 3500 тоо толгойноос 500 хүртэл бууруулах ёстой. Орон нутгийн эрх баригчид отрядуудыг шаардлагатай шатахуун түлш болон буу сумаар хангаж арьс бүрийг урамшуулахаар амлав. Хамгийн шилдэг анчинд нэг сая рублийн шагнал олгох аж.

Ингэхдээ үүнээс илүү хэдэн зуу дахин хохирол амсах фермерүүдийн аж ахуйнуудын асар их алдагдалыг тэд тооцож чадсан гэдэгтээ тус БНУ-ын эрх баригчид итгэлтэй байна. Хамгийн гол заналхийлэл юунд байна вэ, гэвэл чононууд суурин газруудад маш ойрхон тулж ирэх болжээ . Махчин амьтад хэрхэн яаж дайрдаг тухай “Оросын дуу хоолой” радиод амьтан судлаач Дмитрий Поляков хэлэхдээ

«Чонын сүргүүд бүтцээрээ янз бүр. Дундажаар 10-12 чоно нэг сүрэгт байдаг. Ер нь бол сүргийн үндсэн гол бүтэц бол гэр бүлийн бүлэг байдаг. Өөрөөр хэлбэл, бүлгийг бий болгогч хосууд болон нэг, хоёр залуу үеийн гэр бүлүүд. Якутад нилээд томоохон сүргүүдийг цохон тэмдэглэж байсан, тэд бол 20 хүртэл тоо толгойтой байдаг аж» гэлээ.

Якутаас гадна хөрш зэргэлдээ Өвөр байгальд болон Уралд, тухайлбал, Свердловскийн хязгаар, Алс-Дорнодын Хабаровскийн хязгаар болон Сибирийн өмнө хэсгийн Тувад чонын ав зарлаад байна.Тувад авласан чонын оронд мал өгч байна.Тэнд анчид төдийгүй полицынхан ч чоно авлах болоод байна. Тосгоны хүмүүс чоно мал руу нь дайрахад цагдаагийнхныг дуудаж байна. Нэгэн удаа цагдаагийнхан Калашниковын автоматаар буудаж чоныг устгажээ.

Гэхдээ Орос улсад бүгд ийм аргаар чонотой тэмцэж байгаа гэвэл хилс болно. Амьтдыг хамгаалагчид хяналтгүй хороох болсон туулай үржүүлэлтийг сэргээх саналыг тавиад байна. Гэтэл Дэлхийн онгон байгалийн сангийн шинжээч Владимир Креверын үзэж байгаагаар, энэ нь уг асуудлыг төгс шийдэж чадахгүй бололтой.

«Туулай бол чонын иддэг ганц хүнс биш. Чоно нь ямар бүсэд амьдарч байгаагаасаа шалтгаалан түүний идэш өөр өөр байдаг. Чухамдаа чонын тоо толгой гурав, дөрөв хагастай, таван мянгад хүрсэн тийм газар чоно олон жилийн турш тогтвортой тоогоо барина» гэж Владимир Кревер хэллээ.

Эрдэмтэд болон амьтан хамгаалагчид юун дээр санал нэгдэж байна вэ гэвэл, эдгээр асуудалд цогцолбортой хандлага шаардагдаж байгаад тэд санал нийлж байна. Харин эл араатан хүнтэй тулалдахад, араатан нь дийлдэг юм.Өнгөрсөн жилийн өвөл Якутад чононууд 16 мянган толгой цаа буга болон 300 морийг идсэн. Гэтэл тэр жил 600 чоно устгажээ.