Олон улсын санхүүгийн байгууллагуудын уналт болон шинэ нөөцийн валют гаргах болоод Орос улсын даяаршлын дуудлагуудын хариултууд -сэдвүүдийг 1-р сарын 16-19 ны өдрүүдэд Москва хотноо явагдсан “Гайдарын чуулган-2013 “ оролцогчид хэлэлцсэн.

Бид агуу өөрчлөлтүүдийн босгон дээр байна –энэ бол чуулганы уриа. Сүүлийн 30 жил Зүүн-Өмнөд Азийн үйлдвэрлэлд ажиллах хүчийг татан оролцуулсны хүчинд болон үүний дараа хэрэглээний өсөлт дээд цэгтээ хүрч, түүхий эдийн зах зээл өссөний улмаас дэлхийн эдийн засаг хөгжиж ирсэн. Гэхдээ эл загвар мөхөх цаг ойртож байна гэж Жорж Мейсон их сургуулийн /Вашингтон/ профессор Жэк Голдстоун тэмдэглээд

«Бид зуун жилд нэг, хоёр удаа тохиолддог хямралыг даван туулж байна. Одоогийн аж ахуйн үйл ажиллагааны загварууд нь цагаа элээсэн тул, шинэ загваруудаар солих шаардлагатай болоод байна. Хятад ажилчдын өсөлт дуусч байна, хэдэн жилийн дараа энэ нь сөрөг үр дагавартай болно. Африкт шинэ үйлдвэрлэлийн хямд төсөр талбарууд бий болно. Үүнд хэдэн арван жил шаардагдана» гэлээ.

Ази, Европ, Америк - бүх тивийг эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд хүлээж байна. Тэдгээр нь загварыг шуурхай өөрчлөхөд хүрээд байгаа Орос улсыг ч тойрч гарахгүй нь ойлгомжтой юм.

Ийм цар хүрээний өөрчлөлтүүд нь хэзээ ч амар хялбар өнгөрдөггүй. Ингэхдээ эдийн засгийн харилцан хараат байдал нь хямралын үзэгдэлүүдийг илү хүнд болгодог. Гэхдээ хямрал нь дан ганц бат бэхийн сорилт биш юм. Чуулган дээр үг хэлсэн Орос улсын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев шинэ боломжууд бидний өмнө байна гэж цохон тэмдэглээд

«Хамгийн сүүлийн томоохон хэмжээний 70-аад оны хямрал шинэ технологи болон эдийн засгийн загварыг бий болгоход хүргэсэн. Улс төрийн болон эдийн засгийн либералчлалд болон нөөцийн хоёр валют бий болгоход хүргэсэн. Өнөөдөр үндэсний үзэл дээр суурилах эдийн засгийг зохицуулах шинэ загвар бүрэлдэн тогтож байна» гэлээ.

70-аад оны хямралын дүнд бивалютын загвар гарч ирсэн: эхлээд доллар-марк, дараа нь доллар-евро.Өнөөдөр хоёр валют нь амаргүй цаг үеийг туулж байна. Олон улсын санхүүгийн инститүцүүд ухралтанд ороод байна. Болгар улсын санхүүгийн сайд Симеон Дянков үзэхдээ, ОУВС нь евробүсийн хямралыг даван туулах зорилгодоо хүрч ажиллаж чадаагүй гэж байна.

«Энэ хямралаар болон өмнөх азийн хямралын үеэр ОУВС мэт байгуулагуудын зөвлөгөөг дагах хэрэггүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон.Энэ нь ялангуяа, та евро бүсэд байдаг бол.Эдгээр зөвлөгөөнүүд нь  Евро бүсийн хямралыг улам гүнзгийрүүлэхэд хүргэсэн» гэж Симеон Дянков хэллээ.

Харин Дмитрий Медведев хэлсэн үгэндээ, Орос улс “Их хорийн” хуралдааныг тэргүүлэх явцад эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэхэд чиглэгдсэн бодлого явуулах санал тавина гэсэн юм.