Америкийн нисэх онгоцын Boeing компани шинэ Boeing 787 Dreamliner онгоцны аккумляторын гэмтэлтэй хэсгийн шалтгааныг тогтоох хүртэл нийлүүлэлтийнхээ захиалгыг зогсоож байгаа тухайгаа зарлав. Ингэхдээ компаний төлөөлөгчийн ярьснаар, онгоцны үйлдвэрлэлт ердийн дэглэмд үргэлжлэн явагдана гэв. Өмнө нь АНУ-ын Холбооны иргэний агаарын нисэх хүчний агентлаг “Дримлайнеруудын” нислэгийг зогсоосон юм. Агентлаг Boeing 787 онгоцыг ашиглагдаж байгаа компаниудад лхагва гаригт Японд буух нислэгийг яаралтай буулт хийх шалтгаан болсон ионы батарейн аюулгүй байдлыг нотлохыг үүрэг болгосон. Хожим нь шинэ онгоцнуудын нислэгийг Энэтхэг, Японд болон пүрэв гаригаас АНУ-ын зөвлөснөөр зогсоосон бөгөөд Европын нисэхийн тээврийн аюулгүй байдлын агентлагууд уг арга хэмжээг дэмжлээ.