Европын ихэнхи орнуудын цас зуд тээврийн бөглөрөөнд хүргэж байна. Их Британий өмнө хэсэгт европын хувьд хамгийн их болох цасыг арилгахад армийг татан оролцуулжээ. Польшид полицаас сэрэмжлүүлсээр байхад оршин суугчид хувийн машинаасаа татгалзсангүй. Үүний дүнд автоослын тоо нилээд хэд дахин нэмэгджээ. Косовод хоёрхон цагийн дотор цас хунгарлажээ. Австрид цасыг хүчтэй салхи дагалджээ. Хамгийн хүнд байдалд онгоцны буудлууд ороод байна. Лондонгийн Хитроуд нэг хоногийн дотор 400 гаруй нислэгийг цуцлаж, хэдэн зуун нислэгийг хойшилсны дотор Москвагийн нислэг оржээ. Цаг уурчдын үзэж байгаагаар, ойрын үед тэнгэр онгойхгүй нь.