Умард-солонгосын нутаг дэвсгэрээр тус улсын цэргийнхэн пуужин хөөргөх төхөөрөмжүүдийг байрлуулж байгааг гэрчилсэн тагнуулын мэдээ сэлтүүд нь Америкийн өндөр албан тушаалтнуудыг түгшээж байна. Энэ тухай америкийн “Нью-Йорк таймс” сонин уламжилжээ. Тагнуулын мэдээнээс үзвэл, тэдгээрийн дунд пуужингийн хөөргөлтийн шинэ KN-08 төхөөрөмж байгаа аж. Одоогоор KN-08 төхөөрөмжийн бүрэн хэмжээний туршилт явагдаагүй. Гэхдээ эл техникийн зарим хэсгүүдийг амжилттай туршсан гэж америкийн хэвлэл тэмдэглэжээ. “Нью-Йорк таймс” сонины уламжилснаар, KN-08 пуужингууд нь Өмнөд-Солонгос, Япон болон Азийн Зүүн-Өмнөд бүс нутагт хүрч болзошгүй гэлээ. 12-р сарын 12-нд БНАСАУ хиймэд дагуултай пуужин хөөргөж үүгээрээ НҮБ-ын АЗ-ийн холбогдох тогтоолуудыг зөрчсөн юм.