Орос улс нилээд хэдэн роботоо Сар руу явуулна. 2017 он хүртэл гариг хоорондын гурван автомат аппаратыг нэгэн зэрэг дэлхийн дагуул руу явуулахаар төлөвлөжээ. Энэ төсөл сарны өргөн цар хүрэтээй хөтөлбөрийн эхлэл болно.

Эхлээд Саран дээр буух «Луна-Глоб-1» зондыг явуулна. 2015 онд түүнийг Оросын Алс Дорнодод барьж байгаа шинэ «Восточный» сансрын хөлгийн буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ. Модуль Саран дээр бууж, гадрагы нь судлана. Ус эрэх аппарат болон хөрсний сорьцыг шинжлэн судлах багаж түүнд байрлуулах юм.

2016 онд «Луна-Глоб-2» тойрог замын модулийг хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ модулийн зорилт Сарны эргэн тойрны орон зайг судлах, өөр аппаратыг буулгах зохистой талбарыг сонгож авахад оршино.

Энэтхэгийн сансрын агентлагтай хамтран зохион бүтээж байгаа «Луна-Ресурс» буулгах хүнд аппарат 2017 онд Сарны гадрагад хүрнэ. Тэр энэтхэгийн Сарнаа явагчийг Саранд хүргэх юм.

Чухам «Луна-ресурс» аппаратыг бусдаас түрүүн явуулахаар урьд төлөвлөсөн билээ. 2013 онд түүнийг хөөргөх байсан. Гэвч «Фобос-Грунт» автомат станцыг алдснаас хойш хөөргөх цагийн хуваарийг өөрчлөн яаралгүй хөөргөхөөр шийдвэрлэжээ. Осол ахин гаргахаас сэрэмжлэх нь нэн чухал гэж Улсын одон орны хүрээлэнгийн Сар ба өөр гариг судлалын хэлтсийн эрхлэгч профессор Владислав Шевченко үзэж байна.

«Харамсалтай нь хөөргөлтийг хойшлуулж байна. Нөгөө талаас «Фобосын» тойрны зохисгүй хэрэг явдал техникт хамаатай. Бидний эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдийг хамраагүй. Илүү боловсронгуй аппарат бий болж, сонин үр дүнд хүрнэ» гэж профессор Шевченко хэллээ.

Оросын мэргэжилтнүүд сарны зондыг буулгах цэгүүдийг сонгож аваад байна.Нийт зургаан цэг шилэн авчээ. Гурав нь хойд, өөр гурав нь өмнөд туйлын дэргэд оршино. Энд ус, мөс илрүүлэн олох боломж байна гэж эрдэмтэд үзсэн. Энэ нь хөтөлбөрийн гол зорилтын нэг билээ. Сарыг эзэмших нь өөр гариг тухайлбал Ангараг гариг руу зам тавьж мэднэ гэж Оросын сансар судлалын академийн академич Александр Железняков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«1-рт, Сар бол өнөөгийн ба ирээдүйн сансрын техникийг турших хосгүй талбар юм. 2-рт, Сар ялангуяа алсын сансрыг судлах эрдэм шинжилгээний маш их үнэ цэнэтэй бааз болж мэднэ. Жишээ нь одон орны тоног төхөөрөмж, одон орны оргилыг түүн дээр байрлуулах нь орчлон ертөнцөд явагдаж байгаа үйл явц, ертөнцийн гарал үүслийг танин мэдэхэд туслана. 3-рт, дэлхийн нөөц хэзээ нэгэн цагт шавхагдаж дуусах нь нууц хэрэг биш.

Иймээс хүн төрөлхтөн үйл ажиллагаа, цаашдын хөгжилд нь зайлшгүй ашигт малтмалыг хаанаас авах асуудлыг бүр одоо эргэцүүлэн бодох ёстой. Миний бодоход Сар эрдэсийн үнэ цэнэт бааз болно. Сарнаас эхлэх нь зүйтэйг дээрх гурван хүчин зүйл харуулж байна. Цаашдаа Ангараг болон бусад гаригийг судлан эзэмшиж болно» гэв.

2030-2040 он гэхэд Сар эзэмших өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж эхлэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Ангараг гариг руу хийх нислэг Оросын сансрын үйл ажиллагааны стратегийн зорилго болсон юм. Энэ зууны дундуур Ангараг гариг руу жолоодлогот нислэг хийж болох байх гэж Оросын сансрын агентлаг үзэж байна.