АНУ болон Хятад улсууд НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-ын 2012 оны 12-р сард хөөргөсөн хиймэл дагуулын эсрэг тогтоолын төслийн асуудлаар тохиролцоонд хүрэв. Энэ тухай ХМХ-үүд НҮБ-ын дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Тогтоолын төсөл ойрын үед гарах бөгөөд НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүнд илгээгээд байна. Гэхдээ дипломатуудын үзэж байгаагаар, уг төсөл шинэ тогтоолуудыг агуулаагүй бөгөөд өмнө 2006 болон 2009 онуудад Пхеньяны хуримтлуулсан цөмийн туршилтуудыг тооцсон аж. Өмнө нь уламжилж байснаар, Хятад улс НҮБ-ын АЗ-ийн тогтоолын эсрэг байсан, тэд үүний тулд АЗ-ийн тэргүүний мэдэгдэл хангалттай гэж үзэж байсан бөгөөд өөрөөр хэлбэл, арай зөөлөн шийтгэхийг хүсч байв. Хятад улс үүнийгээ БНАСАУ-д хатуу арга хэмжээ авбал, тэд үүний хариуд цөмийн ээлжит туршилтаа явуулж болзошгүй гэж тайлбарлаж байв. Умард – Солонгосын газар доорх шинэ дэлбэрэлт 2013 оны 1-р сарын 13-20-ны хооронд болзошгүй тухай өмнө уламжилж байсан.