Алжирын Ин-Аменас дахь нефть-хийн цогцолбор дээр терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлэхэд барьцаанд байсан 12 хүн амиа алджээ. Энэ тухай баасан гаригт мэдээллийн АПС агентлаг уламжлав. “Алагдсан 18 террористуудас гадна тус цогцолборт ажиллаж байсан алжирын болон бусад орны 12 хүн алагджээ. Өмнө нь уламжилснаар, барьцаанд байсан гадаадын 132 хүний 100 орчим суллагдсан бөгөөд 30 хүн барьцаанд үлдсэн юм. Террорист бүлэгмийг устгах ажиллагаа үргэлжилж байна. Лхагва гаригт Алжирын хөрш зэргэлдээ Ливиэс нэвтэрсэн алан хядагчид Ин-Аменас дахь Sonatrach төрийн нефть-хийн цогцолборыг эзлэн авсан юм. Террористууд алжирын эрх баригчдаас өмнө нь Францын эрх баригчдад Мали руу нислэг хийх зорилгоор агаарын орон зайг ашиглах эрхийг зогсоох болон африкийн эл БНУ-д цэргийн ажиллгаагаа зогсоох болоод өмнө нь терроризмын ажиллагаа явуулж яллагдсан өөрсдийн үзэлнэгтэнүүдийг шоронгоос суулахыг шаардаж байв. Пүрэв гаригт алжирын арми цогцолборыг эзлэн авахаар ажиллагаагаа эхэлсэн. Алан хядагчид гадаадын долоон хүнийг барьцаанд аваад байна.