МАГАТЭ-гийн байцаагчид ираны Парчин цэргийн туршилтын талбарт орж чадаагүй гэж МАГАТЭ-гийн хэлэлцээ хийгч Герман Никертц мэдээллээ. Өчигдөр Тегеранд агентлагийн ба Ираны эрх баригчдын хийсэн уулзалт үр дүнд хүрээгүйг тэрээр батлав. Ээлжит хэлэлцээ 2-р сарын 12-нд Ираны нийслэлд хийх тухай Никертц мэдээлэв.