Уран сэтгэмж, тэвчээр хатуужил болон ур чадвараараа Елена Быкова жирийн эсгий гутлыг гайхамшигтай загварын бүтээл болгон хувиргаж байна. Материал нь харин ч их дуулгавартай, үүнийг будаж, шаглаж, элдэв янзын хээ хуар болон зураг болоод шүр сувд, чулуу шигтгээгээр чимж болох аж.

Орос улсын хонины ноосоор бэлтгэн хийдэг уламжлалт эсгий гутал нь тосгоны амьдралтай нягт холбоотой. Эсгий гутал нь хөлд эвтэйхэн маш дулаан бөгөөд ямарч тэсгэм хүйтэнд санаа зоволтгүй байдаг. Харин гадаад төрх нь жаахан тийм дээ. Ер нь бол эсгий гутлыг хар, бор, цагаан өнгөөр хийдэг.

Зарим тохиолдолд бохирдуулахгүйн тулд гадуур нь резинэн улавч өмсдөг. Олон жилийн турш тосгоны иргэд тэдгээрийг  хүйтнээс хамгаалж өмсдөг байв. Сүүлийн жилүүдэд эсгий гутал буцаж ирээд байна. Эсгий гутлыг сонирхолтой, загвартай болгохын тулд тэдгээрийг янз бүрийн өнгөөр будах болжээ.

Елена зургаан жилийн өмнө хүүхэд төрүүлж ердийн эсгий гутлыг будаж эхэлжээ. Тэгээд тэр энэ урлагийг маш их сонирхох болж, тэр ч бүү хэл хуучин ажилдаа орохоосоо татгалзжээ. Ингээд Елена жирийн бүдүүлэг зургуудаас эхэлжээ. Өнөөдөр түүний цуглуулгад даавуу, шүр сувд болон тууз будгуудаар гоёж чимсэн хэдэн арван тод өнгийн хос эсгий гутал байна.

Эдгээр эсгий гутлууд гоё сайхнаас гадна нь өдөр тутамд өмсөхөд туйлын тохиромжтой аж. Еленагийн ашигладаг акрилын будаг нь маш бат бэх байдаг юм. Энэ будаг нь эсгийг угаахад урсдаггүй төдийгүй их хүйтэнд ч тэсвэртэй.

Өөрөө бие даан сурсан уран мастер маань өмнөх зургуудаа хэзээ ч давтдаггүй хийдэг. Хамгийн ганган бүсгүйчүүд ийм хос дахиад хэнд ч байхгуй гэдэгт итгэлтэй байж болох юм. Еленагийн захиалагчдын дунд найз нөхдүүд, төрөл төрөгсөд нь байдаг төдийгүй уран бүтээлчид: жүжигчид болон зураачид байдаг юм.

Тэдний нэг нь сав суулга цуглуулж байхад, нөгөө нь орос ардын уламжлалт хээ хуартай эд зүйлсийг цуглуулж байдаг. Одоо Варвара Еленагийн байнгын захиалагчдын нэг. Тэр янз бүрийн хээ хуар, зурагтай нилээд хэдэн хос эсгий гутал захиалжээ.

Харин Елена Быковагийн хамгийн гол шүүмжлэгч болон захиалагч нь түүний охин юм. Харин одоо Ксюша бол гоёмсог оёдлоор оёсон нилээд хэдэн бойтог болон эсгий гуталтай шүү. Одоо тэр ээжийгээ энэ жилд зориулан могойтой гутал оёж өгөхийг гуйж байна. Елена найз нөхөд болон хөршүүдийнхээ захиалсан гутлууд дээр хээ хуараар зогсохгуй мөн алиа холбоо үгсүүдийг ч шаглаж өгдөг.

Мэдээж хэрэг тийм гуталтай гудамжинд гарахгүй л дээ, тэдгээр нь гэр орон болон нүд баясгадаг юм. Харин жинхэн гоёмсог эсгий гутлын эзэн болсон тэдгээр хүмүүс Еленагийн гутлын чанар чансаа үйлдвэрийнхээс илүү бөгөөд 30 хэмийн хүйтэнд ажирах ч үгүй дулаахан, тавлаг байдгийг ойлгоно.