Энэ өдрүүдэд Орос улсад Ленинградын бүслэлтийг сэтэлсний түүхэн 70 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Санкт-Петебург хот ийм нэртэй байсан. Хотыг тойрон бүслэсэн Германы фашистуудын бүслэлт 900 хоног үргэлжилсэн юм.

Бүслэлтийн үеийн хамгийн хүнд хэцүү үе 1941-1942 оны өвөл байсан. Хүмүүсийн өдөр тутмын хоолны норм 125 грамм хар талх байв. 12-р сарын эхээр хотод халаалтыг зогсоожээ. Бохир болон цэвэр усны хоолойнууд эвдэрсэн. Тэр өвөл агаарын температур дээд хэмжээндээ хүрч -32 С байлаа. Дулаан хувцас болон хөнжил огтхон ч нэмэр болдоггүй байв.

Хүмүүс орон дотроо, хананд зогсоогоороо осгож үхэж байв. Эрчим хүч огт хүрэлцээгүй байсан бөгөөд бүхнийг цэргийн эмнэлгүүд болон батлан хамгаалах байгууллагуудын ажлыг явуулахын тулд зориулж байлаа. Байшин барилга, гудамж талбайнууд огт гэрэлгүй үлдэж байсан гэж Игорь Суворов ярьж байна. Тэр бүслэлтийн үед 9 настай байжээ.

«Хүмүүс харанхуйд явж байлаа. Тэд хоорондоо мөргөлдөхгүйн тулд,хомбо юм уу, дугуй хэлбэрийн тэмдэгнүүдийг зардаг байв. Тэдгээрийг гэрлийн хажууд жаахан барьж фосфор түрхэхэд гэрэлтдэг байв. Ингэж л хүмүүс гудамжинд мөргөлдөхгүйн тулд явдаг байв» гэж Игорь Суворов хэллээ.

Хотод эрэгтэй хүн ерөөс байхгүй, нэг ч үлдээгүй. Бүх ажлыг эмэгтэйчүүд болон хүүхдүүд үүрдэг байлаа. Арай жаахан ах настай нар нь заводод ажилладаг. Тэдгээрээс олон нь бөмбөгдөлтийн улмаас гал түймэр гарахаас байшингуудыг аварч байлаа гэж Мария Маслак /тэр 12 настайдаа гал түмрийн бригадад орж ажиллажээ/ ярьж байна.

«15-р шугам дээр нэг жижигхэн хоёрдавхар байшин байлаа. Бид хоёрдугаар давхар руу гарч байлаа. Тэнд торхтой ус болон элстэй том хайрцагнууд байсан юм. Ингээд бөмбөгдөж эхэллээ, нөгөө шатаах бөмбөгнүүд унаж байна. Бид том бахьтай явдаг байсан, тэгээд бөмбөгийг шүүрэн авч цонхоор шиддэг байв. Үнэндээ тэр бүр хүч хүрдэггүй хэцүү л байсан. Тиймээс бид бөмбөгийг ус юм уу, элс рүү шиддэг байсан» гэж Мария Маслак хэллээ.

Түрэмгийлэгчид хотыг сөгдүүлж чадаагүй юм. Гэхдээ энэ нь асар их үнээр олдсон юм. Ленинградын энгийн хүн амын нийт тоо дайны үед 1,2 сая гарч байлаа. Бүслэлтийн үед тэдгээрийн 97 % нь амиа алдаж, өлсгөлөнд нэрвэгдсэн юм.