Хүчтэй нь суларч мэднэ. Бүр 2017 онд АНУ эдийн засгийнхаа хэр хэмжээгээр БНХАУ-ын дараа орно гэж PricewaterhouseCoopers консалтингийн компанийн шинжээчид таамаглав. Харин дэлхийн эдийн засагт хүчний сэлгэлгэ үүгээр төгсөхгүй гэж тэд үзэж байна.

2050 он гэхэд БНХАУ, АНУ, Энэтхэг улсуудын эдийн засаг тэргүүн гурван байрыг эзлэнэ гэж тус компанийн шинжээчид дүгнэв. Тэгвэл АНУ БНХАУ-ын дараа хоёрт орж, Энэтхэг улс өнөөгийн 10-р байрнаас эрс  урагшилж гуравт орох юм. Хэтдээ БНХАУ-ын ДНБ бүр 54 триллионд хүрнэ.

Эдүгээ мөн үзүүлэлт 6 триллионд хүрэхгүй байгааг харьцуулж үз л дээ. Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлнэ гэж Орос-хятадын танхимын хариуцлагатай нарийн бичгийн дарга Сергей Санакоев үзэж байна. Тэрээр Хятад улс ойрын үед ийм өндөр амжилт гаргахыг тайлбарлан хэлэхдээ

«Улс үндэстэн ажиллаж, үйлдвэрлэн бүтээж байна. Энэ нь өсөлтийн нэн чухал хүчин зүйл юм. Мэдээжээр дэлхийн санхүүгийн хямрал гарсан нөхцөлд хятадын бараа таваарын эрэлт дэлхий даяар унасан нь хятадын эдийн засагт нөлөөлсөн. Гэвч дотоодын эрэлт хэрэгцээг баримжаалах шуурхай арга хэмжээ авч, зээлийн уян хатан бодлого явуулж,эдийн засгийнхаа өсөлтийн жилийн дундаж хурдыг 7-10 хувь байлгах боломж олгов. Энэ нь бүр 2017 онд Хятад улс тэргүүлэх эдийн засагтай болоход хангалттай» гэв.

Энэ удаагийн хямрал эдийн засгийнхаа өсөлтийг урамшуулахын тулд томоохон зээлд тулгуурлсан хөгжингүй орнуудад хүчтэй цохилт өгөв. Одоо өрөнд дарагдаагүй эрчимтэй хөгжиж байгаа зах зээлууд өрнүүн хөгжих нь зүй ёсны үзэгдэл болно. Ялангуяа түүхий эдтэй гүрэн улсууд эрчимтэй хөгжинө гэж шинжээчид таамаглав.