Орос улсад эдийн засгийн өсөлтийг хангах арга барилын тухай асуудлаар санал шүүмжлэл явагдаж байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев ДНБ-ний жил дутмын тогтонги өсөлтийг 5 хувьд хүргэхийг засгийн газраас шаардав. Гэвч засгийн газрын тэргүүн биелүүлж үл болох шаардлага эдийн засагт тавьж байгааг Орос улсын Төв банкны тэргүүн дэд дарга Алексей Улюкаев мэдүүлэв. Өнөөгийн 3,5 хувь өсөлт туйлын хэмжээ гэж зарим эдийн засагч үзэж байна.

Санал шүүмжлэл Оросын улс арлдын аж ахуй, төрийн албаны академид «Орос улс ба дэлхий ертөнц» олон улсын жил дутмын бага хурлын хүрээнд явагдлаа. Дмитрий Медведев улс орныхоо ба гадаадын тэргүүлэх түшмэл, эдийн засагчдын өмнө үг хэлж, ДНБ-ний өсөлтийг нэмэгдүүлэх нөхцелийг бүрдүүлэхийг засгийн газарт үүрэг болгов.

«ОХУ-ын засгийн газрын ойрын үеийн гол зорилго эдийн засгийн өсөлтийг хөдөлбөргүй болгоход оршино. Ямар байсан ч өсөлт 5 хувиас бага байх ёсгүй. Энэ зорилгоор урагш ахих хэрэгтэй. Ийм үндсэн дээр оросын иргэдийн аж байдлыг сайжруулах нь чухал» гэж Дмитрий Медведев хэлжээ.

Өсөлтийг урамшуулахын тулд төсөв, мөнгө-зээлийн бодлогыг зөөлрүүлэх хэрэгтэй гэж Эдийн засгийн дэд сайд Андрей Клепач  сэтгүүлчдэд тайлбарлан хэллээ.

Харин ОХУ-ын Төв банкны тэргүүн дэд дарга Алексей Улюкаев мөн саналыг дэмжихгүй байна. Ийм зам шинэ «савангий хөөс» гэгчийг бий болгох уршигтай гэж тэрээр анхааруулан хэлээд

«Эдийн засгийн өнөөгийн 3,5 хувь өсөлт ирээдүйн хэр хэмжээнд бараг бүрэн нийцэж байна. Иймээс мөнгний бодлогыг зөөлрүүлэх нь эдийн засгийн хүслүүштэй өсөлтийг хангах байтугай тэнцүү байдлыг ахин бусниулж, шинэ эрсдлийг үүсгэж мэднэ» гэв.

Мөнгө - зээлийн бодлого төдий зүйл биш эдийн засгийн бүтцийн буурьтай өөрчлөн байгуулалт шаардагдсанд хэргийн учир оршино. Түүхий эдээс хамаархаас холдож, эдийн засгийн хүрээнд төрийн оролцоог багасгаж, үйлдвэрлэл хувьдаа эрхлэхэд зам тавих хэрэгтэй. Энэ нь Төв банкны биш засгийн газрын л ажил гэж Алексей Улюкаев үзэж байна.

Ерөнхий сайд Дмитрий Медведев үүнийг ойлгож байна.Засгийн газраас энэ талаар тодорхой үйл ажиллагаа явуулж байна. Гэвч эдгээр арга хэмжээ хангалттай биш гэж сөрөг эдийн засагчид үзэж, засгийн газрыг эрс шүүмжилж байна.

Гэвч гадаадын шинжээчид оросын засгийн газрын үйл ажиллагааг нэлээд өөдрөгөөр үнэлж байна. Москва энэ салбарт амжилт гаргах боломжтой байна гэж Гарвардын их сургуулийн профессор Нил Фергюсон тэмдэглэв. Тэрээр дэлхийн янз бүрийн оронд бизнес зохион байгуулах асуудлаар хийсэн судалгааны дүнг дурдав. Эдүгээ Орос улсад үүнд тухайлбал барих зөвшөөрөл авах, өмчөө бүртгэх, татвар төлөхөд дунджаар 740 өдөр шаардагдаж байхад АНУ-д энэ үзүүлэлт илүү сайн 434 өдөр байна. Харин Нил Фергюсон эрч хурдад анхаарлыг хандуулав. Энэ үзүүлэлт Орос улсын хувьд нааштай байна. 2006 оноос АНУ-д бизнес зохион байгуулахад шаардагдах хугацаа 18 хувиар өсөн нэмэгдсэн байхад Орос улсад 31 хувиар багассан байна. Өөрөөр хэлвэл Орос улс үйлдвэрлэл эрхлэх салбарт үзүүлэлтээ нэлээд сайжруулж байна гэж шинжээч үзэж байна.

Одоо юм бүхэн оросын засгийн газрын үйл ажиллагааны тодорхой хөтөлбөрөөс хамаарагдана. Эдийн засгийн өсөлтийг хангах чухам ямар хөшүүргийг хэрэглэх асуудлаар оросын эдийн засагчдын санал одоогоор зөрсөөр байна.