Өмнөд-Солонгос БНАСАУ-тай залгаа тэнгисийн хил дээрээ израильд үйлдвэрлэсэн удирдлагаар жолоодох пуужингуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Пуужингууд нь 2010 онд умард солонгосын арми их буугаар буудсан Ёнпхёндо арал дээр байрлана гэж өмнөд-солонгосын ХМХ-үүд уламжилжээ. Өмнөд-солонгосын нэгэн түшмэдийн мэдэгдснээр, пуужингуудыг 2-р сарын сүүл үеэр байрлуулах аж. Сеул, Пхеньяны хэрүүлийн алим болоод байгаа хил орчмын тэнгисийн хилийн бүсийн Енпхёндо болон Пэннёндо арлууд дээр Сөүл 50-60 пуужин байрлуулахаар төлөвлөж байгаа аж.

Пуужингууд 25 км хүртэл тусгалтай бөгөөд ирсэн мэдээллээс үзвэл, даяаршлын хиймэл дагуулын чиглүүлэгч системийн туслалцаатай уулын агуйд нууцалсан байгаа умард-солонгосын их бууг устгах чадвартай ажээ.