2012 онд Хятад улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувь болсон тухай өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийн газраас мэдээллээ. Энэ нь хятадын ба дэлхийн гол гол зах зээлийн байдал суларсантай холбоотой хамгийн муу үр дүн гэж шинжээчид үзэж байна. Үүний хамт мөн үзүүлэлт таамагласнаас илүү сайн байна.

Хятадын улсын ДНБ 8,28 триллион долларт хүрч, эдийн засгийн хөгжил, өсөлтөөрөө АНУ-ын дараа хоёрт орох байр сууриа бэхжүүлэх боломж олгов. Шинжээчид Хятад улсын талаар илүү өөдрөг үзэлтэй болж байна.БНХАУ-ын эдийн засаг сүүлийн хоёр жилд суларсан байснаа 2013 онд сэргэж, ДНБ-ний өсөлт нь 8 хувьд хүрнэ гэж шинжээчид үзэж байгааг Франс Пресс агентлаг тэмдэглэв.

Эдийн засгийн байдал тогтонги болж байна гэж БНХАУ-ын Улсын статистикийн газрын тайланд заажээ. «Дараачийн үе шатанд бид эдийн засгийн өсөлтийн загварыг өөрчлөх, түүний чанар, үр бүтээлийг сайжруулах асуудалд анхаарлаа төвлөрүүлвэл зохино» гэж баримт бичигт тэмдэглэжээ.