Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны алба Афганистанд мансууруулах бодисын шинэ 10 лабораторийг илрүүлсэн гэж тус албаны тэргүүн Виктор Иванов сэтгүүлчдэд мэдээллээ. Эдгээр лаборатори Тажикистан улсаас холгүй Афганистаны хойд нутагт байгаа нь хилийн хамтын ажиллагааг ашиглан мансууруулах бодис нууцаар хил давуулан дамын худалдаа хийх боломж эдгээр улсын оршин суугчдад олгож байна гэж тэрээр тэмдэглэв. Виктор Иванов мансууруулах бодисын үйлдвэрлэлийн асуудлыг НҮБ-ын АЗ-д тавихыг санаачлав. Мансуурулах бодисын үйлдвэрлэл ба ийм бодис бүхий ургамлын тариалангийн талбайг устгах нь тэмцлийн цорын ганц зам мөн. НАТО-гийн цэрэг Афганистанд 10 жил байсан ч тус улсад мансууруулах бодисын үйлдвэрлэл өсөн нэмэгдсээр байна гэж Виктор Иванов нэмж хэллээ.