Пакистаны эрх баригчид тус улсын парламентын сонгуулийг үндсэн хуульд заасны дагуу хугацаанд явуулна гэж амлаж байна. Тэдгээрийн дуусахын өмнө тус улсад улс төрийн бүх хүчнүүд бүгд шилжилтийн засгийн газрыг байгуулах юм. Энэ тухай холбогдох тохиролцоонд Исламабадад ЗГ- ын төлөөлөгчид болон “Техрик-минхадж уль-Коран” хөдөлгөөний удирдагч Тахир Кадри нарын хийсэн яриа хэлэлцээрийн явцад хүрчээ. Үүний дүнд пакистаны нийслэлд дөрвөн өдөр үргэлжилсэн олон мянган хүн оролцсон жагсаалыг зогсоох болсон тухай зарласан.

“Бид бидний тавьсан бүх шаардлагуудаар тохиролцоонд хүрсэн “ гэж Тахир аль-Кадри өөрийн талынхны өмнө хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тунхаглалын дагуу одоогийн ЗГ 3-р сарын 16 –хүртэл мужуудын болон холбооны парламентуудыг тарааж, 90 хоногийн хугацаанд бүх нийтийн парламентын сонгууль явуулна. Исламабадын тунхаглалд тус улсын ерөнхий сайд Раджа Первез Ашраф болон тус улсын ерөнхийлөгч Асиф Зардари нар гарын үсэг зуржээ.

Исламабадад явагдсан эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид эл мэдээг талархан хүлээн авчээ. Тэд бие биендээ баяр хүргэж, бүжиглэж, дуулж байлаа. Тахир Кадри нь эрх баригчидтай тохиролцоонд хүрсэнийхээ дараа “саятануудын жагсаал” пүрэв гаригаас баасан гаригийн шөнө өндөрлөнө гэж зарласан тухай ИТАР-ТАСС уламжлав.