АНУ лалын шашны алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа францын тусгай албаныханд Мали руу цэрэг, ачаагаа тээвэрлэхэд нь зориулан Франц улсад цэргийн тээврийн нисэх хүчнийг олгов. Цагаан Ордны төлөөлөгчийн уламжилсны дагуу америкийн засаг захиргаа Парисын холбогдох хүсэлтэнд эерэг хариулт өгсөн аж. Өмнө нь Пентагоны тэргүүн Леон Панетта хийсэн мэдэгдэлдээ, АНУ нь Франц улсад Малигийн байдлын тухай тагнуулын мэдээ олгоно гэж байжээ. Түүнчлэн Вашингтон цэргийн ажиллагааны үеэр  америкийн нисэгчгүй төхөөрөмжүүдийг тагнуулд болон дайсныг хянахад ашиглахыг санал болгожээ. Малигийн байдал лалын зэвсэглэсэн отрядууд тус улсын хойд хэсгийг эзлэн авсны дараа болон төвийн дүүргүүд рүү дайралт хийж эхэлснээс хойш хурцадсан аж. ЗГ экстремист хүчнийхэнтэй тэмцэхэд тусламж болгохоор Франц улс болон бусад нилээд хэдэн улсууд, тухайлбал, баруун африкийн орнууд тусламж үзүүлж байна.