Өнөөдөр Орос улсад Дэлхийн хоёрдугаар дайны /1939-1945/ үеийн Ленинградын /одоогийн Санкт-Петербург /  бүслэлтийг сэтлэсний түүхэн 70 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Уг арга хэмжээнүүдийг тэмдэглэх төв 1943 оны 1-р сарын 18-нд Ленинградын болон Волховын фронтуудын цэрэг дайчдын хотыг тойрч бүслэсэн гитлерийн цэргүүдийн бүслэлтийн цагригийг сэтлэн уулзалдсан Марьино суурин газар байх болно. Тэнд ёслолын арга хэмжээ зохиогдоно. Тус хотын иргэд болон хотыг хамгаалж байсан цэрэг дайчдын нийт хагас мянга орчим хүн нойрсож байгаа Санкт-Петербургийн Пискаревын ахан дүүсийн булшинд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөнө. Лениградын бүслэлт нь Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн эмгэнэлт хуудсуудын нэг юм. Бүслэлт 872 хоног үргэлжилсэн. Тус хотын оршин суугчид ер бусын сорилтуудыг даван туулсны дотор өлсгөлөнд нэрвэгдэж байсан юм. Ленинградын иргэний өдөр тутмын норм 125 грамм хар талх байсан. Түүнчлэн хот нь байнга дайсны бөмбөгдөлтөнд өртөж байсан. Түүхийн олон барилга байгууламжууд үнсэн товрого болсон юм. Ленинградын бүслэлтийг сэтлэсэн явдал нь зөвлөлтийн армийн баатарлаг ялалтуудын нэг байсан юм.